Монголын оюутны спортын холбооноос "Олон улсын оюутны спортын өдөр"-ийг тохиолдуулан “Оюутны буухиа гүйлт”-ийн тэмцээнийг ирэх ням гарагт буюу энэ сарын 20-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
“Бид хамтдаа” уриатай тэмцээнийг 19,920 метрийн зайд зохиох ба их дээд сургуулиуд нэг багт 4 оюутан (нэг эмэгтэй) 1 багш нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм.
Зааврын дагуу нэг оюутан тамирчин 4,980 метрийн зайг туулан гүйнэ. Түүнээс буухиаг авах хэлбэрээр дараагийн оюутнууд ижил зайг туулж хурд хүчээ сорих юм. Эхний 6 байр эзлэсэн оюутны багт мөнгөн шагнал, оролцогч бүрт өргөмжлөл, тусгай шагнал олгоно.
ЮНЕСКО-гийн 2015 оны арваннэгдүгээр сарын Ерөнхий Ассамблейн чуулганы хурлын тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрийг “Олон улсын оюутны спортын өдөр” (ОУОСӨ) болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.
Олон улсын оюутны спортын холбооноос (ОУОСХ) энэхүү санаачлагыг дэмжин, улс орныхоо гишүүн холбоод, Засгийн газрын байгууллага, Их дээд сургуулийн консорциумтэй хамтран 2016 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэх болсон юм.
Эх сурвалж: Монголын оюутны спортын холбоо
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ