“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өмнөх удирдлагуудтай холбоотой “нүүрсний гэрээнээс зуучлалын хөлс нэрээр ашиг хүртдэг байжээ” гэсэн агуулга бүхий мэдээллийг зарим телевиз, сайт, сошиал сүлжээнд зохион байгуулалтай цацаж буйтай холбогдуулан энэхүү няцаалт мэдэгдлийг гаргаж байна. Мэдээлэлд, тухайн үед Тэргүүн дэд захирал буюу Уул уурхайн бодлого, уурхайн үйл ажиллагаа хариуцан ажиллаж байсан Б.Ганхуягийг нүүрс борлуулах үйл ажиллагаанд огт хамааралгүй байхад гарын үсэг зурдаг байсан мэтээр гүтгэж, ямар нэг байдлаар хууль бус зүйлд хамаатуулах, харлуулж гутаах гэж дахин дахин оролдож байгаад харамсч байна.
Компанийн журмын дагуу Нүүрс борлуулалтын гэрээний саналын хуудсанд Маркетинг хариуцсан газрын захирал, Геологи уул уурхайн газрын захирал, Ерөнхий нягтлан бодогч, Хууль эрх зүйн газрын захирал, Захиргаа Удирдлагын газрын захирал гэсэн албан тушаалтнууд гарын үсэг зурж, Борлуулалт хариуцсан газрын захирал болон Гүйцэтгэх захирал гэрээ байгуулж, гарын үсэг зурдаг байсан. /Баримт болгон мэдээлэлд нэр дурьдсан гэрээний зургийг хавсаргав/



Тухайн үеийн гэрээнүүдээс харахад “Б.Ганхуяг тэргүүн дэд захирал байхдаа нүүрсний гэрээнд гарын үсэг зурж, зуучлалын хөлс нэрээр онц их ашиг хүртдэг байжээ” гэдэг нь ор үндэсгүй гүтгэлэг бөгөөд тэрбээр борлуулалтын үйл ажиллагаанд оролцдоггүй, гэрээтэй танилцдаггүй байсан нь дээрх баримтаас тодорхой харагдана.
Харин КомпанийнТөлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Б.Ганхуяг нь Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж эхэлснээс хойш нийгэмд яригддаг “нүүрсний гэрээний зуучлал” гэгддэг хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхийг тогтоолгох, таслан зогсоохын төлөө хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, тодорхой арга хэмжээ авснаар өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт ил тод, нээлттэй болсон.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь сүүлийн 2 жил дарааллан өндөр ашигтай ажиллаж, анх удаа иргэдэд ногдол ашиг өгөн, 1072 хувьцааг “амь оруулсан”-ы зэрэгцээ төмөр зам, дэд бүтцийн томоохон төслүүд, Улаанбаатар хотын утааг арилгах ажлыг санхүүжүүлэн, улсын төсөв, татварт багагүй хэмжээний мөнгө төвлөрүүлж, улс орны хөгжилд онцгой хувь нэмэр оруулж,амжилттай яваа компани юм.
Худал ташаа мэдээлэл, гүтгэлгийг олон нийтийн сүлжээгээр цацаж, уурхайчин хамт олон болон гүйцэтгэх удирдлагын нэр хүндэд халдаж буй асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандахаа мэдэгдэж байна.
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ