
Налайхын автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнгө хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан автозамыг түр хугацаанд хэсэгчлэн хааж байна. Налайхын автозамыг ирэх сарын 04-нийг хүртэл хугацаанд засварлах юм. Энэ асуудлаар өнөөдөр нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Чинзориг нар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра "Налайхын 20.9 километр авто замыг хэсэгчлэн хааж засварлах тухай өмнө нь мэдээлж байсан. Улиастайн уулзвараас хуучин гүүр хүртэлх замын барилгын ажил, Оргилын уулзвараас Тэрэлж рүү салдаг хэсэгт Налайхын 20.9 километр зам доогуур туннелээр гарч буй 2.5 километр замын ажил эхэлсэн байгаа.Маргааш буюу есдүгээр сарын 23-ны 07:00 цагаас Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ. Энэ ажилтай холбогдуулан Налайхын замыг бүрэн хаахгүйгээр таван үе шаттайгаар хэсэгчилж хаахаар төлөвлөсөн. Ингэхдээ эхний зорчих хэсгийн арын хэсгийг хучиж байх хооронд зорчих хэсгийн урд хэсгийн хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулна. Тиймээс иргэд, жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, замын тэмдэг, тэмдэглээний дагуу зорчихыг анхааруулж байна. Коронавирусийн цар тахлаас шалтгаалж хятад ажилчид ирж чадахгүй байж байгаа ирсэн. Ирээд 21 хоног тусгаарлагдаад гарч ажилдаа орсон юм.Тиймээс иргэд нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжиж, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангахыг уриалж байна” гэв.
Налайхын 20.9 километр замын хойд талын эгнээний өнгө хучилтыг 15 хоногийн хугацаанд хийх юм байна.
"Налайхын 20.9 километр замыг хаах үед хөдөлгөөний зохицуулалт хийх талаар зураглал гаргажээ. Үүнд:
- Есдүгээр сарын 23-25-ны хооронд Налайх, Чойр хоёр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл хоёр хоног хаана. Ингэхдээ замынхаа хот руу явах буюу баруун гар тал руу явах урсгалыг хаагаад зүүн гар тал руу явах урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгоно.
- Есдүгээр сарын 25-28-ныг хүртэл Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажлыг хийнэ.
- Есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл Ургах наран хорооллоос дараагийн буцах эргэлт хүртэл хойд талын урсгалыг хаана.
- Аравдугаар сарын 1-4-ний хооронд МТ колонкоос буцаж эргэх хүртэл замыг хааж өнгө хучилт хийнэ.
- Аравдугаар сарын 4-8-ныг хүртэл Улаанбаатар руу орох хэсгийн замыг хаана. Гэхдээ Улаанбаатараас гарах урсгалд хот руу ирж байгаа хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулан явуулахаар төлөвлөсөн байна.
Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд "Налайхын замын засварын ажилтай холбогдуулан түр хаасан хэсэгт Тээврийн цагдаагийн албанаас хяналтын цэгүүд гарч ажиллана.Жолооч нар хурдаа тохируулж явах, хориглосон тэмдгүүдийн заалтыг биелүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа шөнийн цагаар болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, тодорхой тэмдэг, тэмдэглэгээ болон техник хэрэгслийн заалт чиглэлийн нарийн баримтлахыг анхааруулж байна.Сүүлийн үед Налайхын замд хурд хэтрүүлсэнээс үүдсэн осол нэлээд бүртгэгдэх төлөвтэй байгаа учраас эргэлт, тойрог дээр хурдаа тохируулж явахыг зөвлөе" хэмээлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ