
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2020.09.23/ ээлжит хуралдаанаар “Эрдэнэс - Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Тухайлбал,
1. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажлын санхүүжилтэд нэн шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх зорилгоор “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг байгуулах шийдвэр гаргалаа. “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, 34 хувийг Монголын төмөр зам ТӨХК эзэмшинэ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтэн байгуулалтад “Эрдэнэс-тавантолгой” ХК одоогоор 750 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна. Энэхүү хөрөнгө оруулалт ийнхүү хамтарсан компанийн 66 хувиар баталгаажиж байна.
2. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хоорондын уялдааг хангасан гадаргуугийн нэгдсэн төлөвлөлтийг баталлаа. Энэхүү Гадаргуугийн нэгдсэн төлөвлөлтөд ”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 68 мянган га талбай доторх олборлолт, барилга байгууламж, төмөр зам, автозамын трасс, цахилгаан станц, усан хангамж, нүүрс баяжуулах үйлдвэр, нүүрс ачилтын нэгдсэн төв зэрэг багтаж байгаа бөгөөд төлөвлөлт батлагдсанаар эдгээр төслүүдийн уялдаа холбоо сайжирч эдийн засагт оруулах үр өгөөж нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм.
3. Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олголоо. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгав. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК санхүүжүүлэх юм. Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Цаашид Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордоос экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ