
Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үрсэлгээний төвийг байгуулж, иргэдэд зориулсан ЭКОЛОГИЙН боловсрол төв, Байгаль хамгаалагчдын музей нээлтээ хийлээ.Энэхүү төслийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн байгаль орчны газар хамтран хэрэгжүүлж байгаа ба тарьц суулгацын хангалттай нөөц бүрдүүлэн дүүргүүдийн төгсөгчдийн төгөлд нийлүүлэх, мөн гэр хорооллын айл өрхөд тарааж мод тариулах замаар хөрсний бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чухал ач холбогдолтой юм.
Агаар орчны бохирдлынг асуудал хариуцсан засаг даргын орлогч Д.Мөнхжаргал тус төвийг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү мод үржүүлгийн бааз, иргэдэд зориулсан экологийн боловсролын төв нь агаарын тоосжилт, хөрсний бохирдлыг бууруулах чадвартай 40,000-50,000 мод, модлог ургамлын тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх, Нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудад мод тарих, ургуулах, арчлан хамгаалах талаар мэдлэг олгох, практик дадлага хийлгэх зорилготой юм” гэв.

Мод үржүүлгийн баазыг түшиглэн байгуулсан ЭКОЛОГИЙН боловсрол олгох төв дээр өнөөдөр Баянгол дүүргийн 50 гаруй иргэдэд мод үрсэлгээ, арчлалт, хамгаалалтын сургалт зохион байгууллаа. Мөн ЕБС суралцагчдад зориулан танхимын бус сургалт явуулах, биологийн олон янз байдлыг хамгаалан, танин мэдэх, байгаль хамгаалагчдын ажлын сурталчлах музейг мөн байгуулжээ. Цаашид тус үрсэлгээний төвөөс жил бүр дунжаар 40,000 орчим мянган тарьц, суулгац ургуулан авч, нийслэл хотод 1 сая мод ургуулахыг зорьж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ