Батлан хамгаалах салбарын офицер, ахлагч, ажилтан албан хаагчид 70 хувийн хөнгөлөлттэй үнээр орон сууцаа өмчилж авах батламжаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас гардан авлаа. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн "Цэргийн алба хаагчдын эрх зүй, нийгмийн баталгааг сайжруулж, аливаа нөхцөлд үүргээ биелүүлэх боломжоор хангах тогтолцоог төлөвшүүлнэ" гэсэн заалтын хүрээнд Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцнуудыг оршин суугчдад нь хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх тухай тогтоолыг гаргасан.
Өнөөдрийн байдлаар тус яам 562 айлын орон сууцыг худалдан шилжүүлэх, 29 орон сууцыг хувьчлахад шаардлагатай материалыг бүрдүүлж 300 гаруй айлд албан тушаалын орон сууц эзэмших гэрчилгээг олгоод байна.
Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 21,7 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд, 20 хувь нь албан тушаалын орон сууцанд, 4 хувь нь албаны гэрт, 39 хувь нь хувийн хашаанд, 10,3 хувь нь айлын байр, хашаа байшин хөлслөн амьдарч байгаа гэсэн судалгаа байна.
Иймд албан тушаалын орон сууцнуудыг хувьчилснаар цэргийн алба хаагчид өөрийн өмчтэй болж, хувьчилсан байрнуудын ашиглалт сайжирч, орон сууцанд орох өргөдөл өгсөн хэдий ч шийдвэрлэгдээгүй байгаа цэргийн алба хаагчдад зориулсан орон сууц барих хөрөнгө төвлөрч, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд үе шаттайгаар шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм.
Мөн алба хаагчид албан үүргээ сэтгэл хоёрдолгүй гүйцэтгэх, ажиллаж амьдрах таатай нөхцөл бий болохоос гадна хувьчилж авсан орон сууцаа ашиглах, захиран зарцуулах, өв дамжуулах зэрэг олон давуу тал бий болох юм.
Эх сурвалж: БХЯ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ