Монголбанк есдүгээр сард 2.3 тонн үнэт металл худалдан авлаа

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

Монголбанк 2020 оны 9 дүгээр сард 2.3 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 17.1 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.0 тн-р өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 17.1 тн үнэт металлын 15.4 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 9 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 123.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 154.5 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.4 тн үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 9 дүгээр сард 176,494.48  төгрөг байлаа.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 9 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Нийтэлсэн: 2020-10-02 10:11:03

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.