
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал “Багануур” ХК-д болж, Гүйцэтгэх захирал П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг уурхайд ажиллан өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, техникийн шинэчлэл болон охин хараат компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг хэлэлцлээ.
Багануур, Шивээ-Овоогийн уурхайд 22 жилийн дараа техник, технологийн томоохон шинэчлэл хийв
Төвийн бүсийн эрчим хүчний системийг нүүрсээр хангадаг Багануур, Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилт 90 гаруй хувьтай, хэвийн үргэлжилж байна. Тус хоёр уурхайн хувьд, машин механизмын ашиглалтын хугацаа дуусч, насжилт хэтэрснээс хөрс хуулалт, олборлолтын ажил удааширч, хүндрэл үүсээд байсан. Харин Засгийн газар болон толгой компани “Эрдэнэс Монгол”-ын зүгээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны экспортын зээлийн санхүүжилтийг ашиглан 18.3 сая ам.долларын үнэ бүхий 20 ширхэг техник худалдан авч, эхний шатны шинэчлэлийг тус уурхайнуудад хийж эхэллээ. Тухайлбал, Багануурын уурхайд нүүрсний 60 тоннын машин, хөрс овоолгын бульдозер зэрэг 10 гаруй машин механизм нийлүүлсэн. Ингэснээр цаг агаарын хүндрэлээс шалтгаалж саатсан хөрс хуулалтын ажлыг нөхөж, нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой болжээ. Мөн Шивээ-Овоогийн уурхайд технологийн 5 автомашин, 2 эксковатор худалдан авч, техник технологийн шинэчлэл хийлээ. Энэ нь өвөлжилтийг найдвартай давж, технологийн автомашины үйл ажиллагааг 100 хувь хүндрэлгүй ажиллахад томоохон түлхэц болж буйг нэгдлийн зөвлөлийн хурлын үеэр уурхайн удирдлагууд онцолсон юм. Уг зээл нь хүү багатай бөгөөд Японы технологи, тоног төхөөрөмжийг ашиглах, цаашид JBIC-тэй хамтран Хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар Эрдэнэс Монголын охин, хараат компаниудын төслүүдэд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх юм.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бизнесийн үйл ажиллагаа сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг дахин нэмэгдэж, мөн нэгдлийн үйл ажиллагаа бэхжихийн хэрээр охин компаниудыг ашигтай ажиллуулах хариуцлага ногдож буйг Гүйцэтгэх захирал П.Ганхүү хурлын үеэр анхааруулав. “Эрдэнэс Монгол” нь “Рио Тинто”, “Газпром”, “Стэйт Грийд” зэрэг дэлхийн цараатай томоохон компаниудтай хамтран ажилладгаас гадна төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Бэрэн” групптэй хамтран гангийн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байна. Тиймээс эдгээр стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг эрчимжүүлэхийн тулд Монгол Улсын эдийн засагт өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх нарийн тооцоо судалгаанд үндэслэж ажиллах шаардлагатайг хурлаар хэлэлцэв. Мөн “COVID-19” цар тахлын хүндхэн энэ цаг үед богино хугацаанд орлогын эх үүсвэр бүрдүүлэх алт, мөнгөний салбар руу онцгой анхаарч ажиллах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна. Дэлхий нийт ч алт, мөнгөний салбарыг бодлогоор дэмжин ажиллаж буй нь компанийн хувьд бас нэг боломж бөгөөд “Эрдэнэс Силвер Ресурс”, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн лицензүүдийг богино хугацаанд эргэлтэнд оруулах талаар санал солилцлоо.
.jpg)

АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ