УИХ-ын дарга Г.Занданшатар Завхан аймагт ажиллах үеэрээ ирэх арваннэгдүгээр сард Бэлчээрийн тухай хуулийн төслөөр малчин иргэдийг оролцуулсан Зөвлөлдөх санал асуулга явуулна гэв.
Мал сүргийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаа ч бэлчээрийн даац хэтэрч, нутаг ус булаацалдсан маргаан гарах болсон тул бэлчээрийн хураамжтай болох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэхэд уулзалтад оролцсон малчид дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
УИХ-ын дарга Завхан аймгийн Алдархаан, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зочилж, иргэдтэй уулзалт хийх үеэрээ ирэх 4 жилд улс орноо сэргээн мандуулж, хурдацтай хөгжлийн замд гарах, тогтвортой өсөлтийг хангах төлөвлөлттэй эдийн засаг, иргэнээ дээдэлсэн, хариуцлагатай, хяналттай, ёс зүйтэй төр, хууль засагласан, шударга ёс тогтсон, эрүүл нийгмийг төлөвшүүлэхийг Монголын төр, засаг эрхэм зорилгоо болгож байгааг онцолжээ. 
Завхан аймгийн Алдархаан сум Монгол Улсын анхны сумдын нэг бөгөөд аймагтаа хүн амын тоо, эдийн засгийн бусад үзүүлэлтээрээ Тосонцэнгэлийн дараа ордог томоохон сум юм. Тиймээс 2019 онд тус суманд “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Сумын төв дотор ариутгах татуурга, дулаан, ус хангамжийн 4.0 км гаруй шугам сүлжээ татаж, шинээр 1.6 км засмал зам тавьжээ. Бүтээн байгуулалтын санхүүжилт 60 хувьтай, ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа юм байна.
Дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг айл өрхөд хүргэх, сумын төвөө шинэчлэх бүтээн байгуулалтын ажилд иргэдээ татан оролцуулах, хийж байгаа бүхий л ажилд тэдний санал бодлыг тусгаж, бүх талын оролцоог хангаж ажиллахыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар санууллаа.
Булган аймгийн Хутаг-Өндөр сум бол Ардын Хатанбаатар Магсаржавын өлгий нутаг, 5000 гаруй хүн амтай, Монгол орны хойд бүсийн аялал жуулчлалын төв зам дагуу оршдог, томоохон суурин газар юм. 
Аймаг, сум бие даан хөгжих боломжийг олгосон, төвлөрлийг сааруулж, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх агуулгатай Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх байдлын тухай хуулийг хэлэлцэх гэж байгааг мэдээлж, иргэдийг хуулийн төсөлд саналаа өгөхийг уриалав.
Мөн улс орноо үйлдвэржүүлэх болон халамжаас бүтээмж рүү шилжих бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг энэ Их Хурал онцгой чухалд тооцож байна гэлээ.
Хутаг-Өндөрийн иргэдийн тавьсан санал хүсэлтийн дагуу:
- Сургуулийн дотуур байр, хүүхдийн цэцэрлэг шинээр барих хөрөнгийг төсөвт суулгах;
- Сум дундын эмнэлэгт зайлшгүй шаардлагатай лаборатори, шинжилгээний тоног төхөөрөмжийг ирэх оны эхний улиралд багтаан олгох зэргээр хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ