![]()
Засгийн газрын 2019 оны 70-р тогтоолоор баталсан “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын 2.2.5 дахь зорилт “Барилгын материал, бүтээгдэхүүн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнөөр Барилгын салбарт 2020-2024 онд авч хэрэгжүүлэх бодлого, Барилгын материалын чанарт тавигдах шаардлага, анхаарах асуудал, үйлдвэрлэлд тулгамдаад байгаад асуудал, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг асуудлуудаар илтгэл тавих юм.
Монгол Улсын хэмжээнд 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Барилгын материалын тусгай зөвшөөрөл нь хүчинтэй 522 аж ахуй нэгж байна. Үүнээс Улаанбаатарт 368 нь 154 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Барилгын материалын гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс арматурын 14 үйлдвэр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад арматурын хэрэгцээ 2012-2020 оны байдлаар дундаж үзүүлэлтээр жилийн хэрэгцээ 200 мянган тонн байдаг аж. 2019 оны байдлаар нийт хэрэгцээний 40 хувийг дотооддоо үйлдвэрлэж байсан бол 2020 онд COVID гарснаас шалтгаалан нэг үйлдвэр үйл ажиллагаа явуулж, нийт хэрэгцээний таван хувийг хангажээ.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон газрын дарга нар, Барилгын хөгжлийн төвийн Захирал Ц.Амарсанаа, Тэргүүн дэд захирал Б.Ганболд, дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Дэд захирал М.Ибрай болон бусад албаныхан мөн 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, 21 аймгийн барилгын материал үйлдвэрлэгчид гээд нийт 250 гаруй хүн зөвлөгөөнд оролцож байгаа юм.


Эх сурвалж: БХБЯ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ