“Тансаг мода” загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Student Miss Mongolia 2020” тэмцээний хэвлэлийн хурал өнөөдөр “Соёл, урлагийн мэдээллийн төв” буюу Улаанбаатар хотын номын сангийн байранд зохион байгуулагдлаа.
Тус хэвлэлийн хуралд “Тансаг мода” загварын агентлагийн захирал, Монголын оюутан мисс наадмын санаачлагч Б.Уянга, “Тансагмода” загварын агентлагийн тайзны алхааны багш Б.Солонго, Монголын оюутан мисс 2019 наадмын тэргүүн мисс Х.Ариунболор нар оролцож мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр “Тансагмода” загварын агентлагийн захирал, Монголын оюутан мисс наадмын санаачлагч Б.Уянга мэдээлэл хийхдээ, “Манай агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Student Miss Mongolia” тэмцээн маань зургаа дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн тэмцээний маань шагналын сан урьд өмнө нь олгогдож байгаагүй өндөр байгааг зохион байгуулагчдын зүгээс дуулгаж байгаадаа таатай байна. Тодруулбал “Student Miss Mongolia 2020” тэмцээний “Тэргүүн мисс” болсон оролцогчоо “Нэг өрөө байр”-аар шагнах юм” гэлээ.
Оролцогчдынхоо гоо үзэсгэлэн, авьяас билэг, мэдлэг боловсролыг сорьж шилдгүүдээ тодруулах “Student Miss Mongolia 2020” тэмцээний хувьд оролцогчдод дараах шаардлагыг тавьж байгаа юм байна. Үүнд:
- 170 см-ээс дээш өндөртэй
- ЕБС-ийн сурагч болон оюутан байх
- Өмнө нь тус тэмцээнд оролцож байгаагүй байх
- Загвар өмсөгчийн анхан шатны мэдлэгтэй байх
- Насны хязгаар 16-23
- Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг
- Нэг хувь цээж зураг
- Иргэний үнэмлэхийн хуулбар (төрсний гэрчилгээ)
Хэвлэлийн хурлын төгсгөлд “Тансагмода” загварын агентлагийн тайзны алхааны багш Б.Солонго хэлэхдээ, “Бүртгэлийн хугацаа 10 дугаар сарын 07 хүртэл үргэлжлэхээр байгаа. Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99098060, 99082177 дугаараар холбогдож лавлах боломжтой. Энэ жилийн хувьд тэмцээний маань шагналын сан өндөр байгаа учир оролцогчдын оролцоо болон чансаа өндөр байх нь дамжиггүй юм” гэлээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ