ЗТХЯ, МАЖХ болон МҮХАҮТ хооронд хамтран ажиллах санамж бичгийг өчигдөр байгууллаа.
Уг санамж бичгийн зорилго нь Улсын болон олон улсын чанартай авто замыг түшиглэн нийгэм эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн жолооч болон зорчигчдын аюулгүй байдал, жолоочийн ажил, амралтын дэглэмийг хангах, авто тээврийн хэрэгслийн техникийн хэвийн ажиллагаа, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн “Олон улс, улсын чанартай авто замын дагуу авто зогсоол бүхий үйлчилгээний цогцолбор” цаашид “үйлчилгээний цогцолбор” бий болгоход оршино.
Талууд хамтын ажиллагаандаа Авто замын тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, “Алсын хараа -2050”, Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллана. Мөн хамтын ажиллагааны чиглэлд "Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин оролцох" заалтыг тусган ажиллахаар боллоо.
Эх сурвалж: Монголын Аялал жуулчлалын холбоо
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ