![]()
Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар энэ сарын 06-ны өдөр Конрад-Аденауэр сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Йоханн Фурманнтай уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд Конрад-Аденауэр сантай хамтарч ажиллаж ирсэн уламжлалыг тэмдэглээд ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэх үеэр хамтран ажиллаж байснаа санан дурсахад таатай байдаг хэмээв.
Түүнчлэн тэрбээр, Монгол Улс парламентын засаглал, парламентат ёсыг сонгосон сонголтдоо үнэнч байх ёстой гэсэн байр суурь баримталдгаа илэрхийлээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу улстөрийн нам, улстөрийн намын санхүүжилт, ашигт малтмал, өмчтэй холбоотой хуулиудыг боловсруулахад шаардлагатай судалгаануудыг хийхэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын шинэ тутам байгуулагдсан Парламентын судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх чиглэлийн талаар мэдээлэл өгч, Парламентын судалгааны хүрээлэн ХБНГУ-ын Бундестагийн Судалгааны хүрээлэнтэй байнгын хамтын ажиллагаа тогтоон, хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлэх боломжийн талаар саналаа хэлэв. Энэ үеэрээ Улсын Их Хурлын Тамгын газар Конрад-Аденауэр сантай уламжлалт харилцаагаа улам ахиулж, өргөжүүлэн хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол-Германы парламентын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжсөнийг тэмдэглэсэн юм.

Конрад-Аденауэр сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Йоханн Фурманн Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн зорилгууд Конрад-Аденауэр сангийн ардчилсан төрийн болон нийгмийн байгууллыг хөгжүүлэх зорилготой нийцэж буйг тэмдэглээд, хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх саналыг таатай хүлээн авч буйгаа онцолсон юм.
Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, Хүрээлэн байгуулагдаад удаагүй учир чадавх бэхжүүлэх, олон нийтэд парламентын боловсрол түгээх, хуулийн төсөл боловсруулах шатны болон бусад судалгааны чиглэлээр хамтарч ажиллах саналаа мөн илэрхийллээ.
Ийнхүү талууд УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, Германы Бундестагийн Судалгааны хүрээлэн хамтарч ажиллах чиглэлүүдийн талаар тодорхой санал солилцохын зэрэгцээ УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн Конрад-Аденауэр сантай хамтарч ажиллахаар ярилцлаа.
Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ