Дуучин, хөтлөгч, жүжигчин Ч.Ундрал “Choi Hainzan” продакшнаараа бүтээсэн “The woman” кинонд тоглосон билээ.
Тэгвэл тэрбээр Английн нийслэл Лондон хотноо болсон “International British Film Festival” кино наадамд саяхан оролцож, шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн бол шилдэг туслах дүр төрөлд тус кинонд мөн тоглосон жүжигчин Т.Борхүү шалгарчээ.
Жүжигчин Ч.Ундрал 12 настайдаа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын бүтээсэн “Говийн ганц айл” нэвтрүүлгийг үзэж байж. Ийнхүү хожим уран бүтээлч болж дээрх нэвтрүүлгийн гол дүрийн эзэн Т.Борхүүтэй уулзаж, энэ удаагийн киногоо үзэгчдэд хүргэсэн түүхтэй гэнэ.
Нийтэлсэн: У.Баярсайхан
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.