АН, МАХН, Хэвтүүл хөдөлгөөнөөс санал тоолох машиныг хакердаж, сонгуулийн дүнд нөлөөлж өгнө хэмээн нэр дэвшигчдэд хандсан талаар мэдээлсэн.
Энэ дагуу СЕХ, ТЕГ мэдээлэл хийж санал тоолох машиныг хакердах боломжгүй хэмээн мэдэгдээд байсан юм. Тэгвэл уг бичлэгийг цагдаа болон тагнуулын байгууллага хамтран шалгаж байгаа болохыг ЦЕГ-ын Нийгмийн хэв журам, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат мэдээллээ.
Хэргийг шалгаж буй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд ТЕГ-аас өчигдөр залилангийн хэрэг байж болзошгүй талаар мэдээлсэн юм.
Орон нутгийн сонгуультай холбоотой эхний гомдол есдүгээр сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 207 гомдол ирээд байгаа юм байна.
Гомдол мэдээллийг ангилвал,
- улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 16,
- хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах 2,
- нэр дэвшигчийн нэр төрд халдах худал мэдээллийг тараасан 62,
- хуульд зааснаас өөр хэлбэрээр сурталчилгаа явуулах 81,
- бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр зарсан, дайллага хийх, ажилд зуучлах, амлалт өгсөн гэх гомдол 23,
- чансаа тогтоох зорилго бүхий шалгаруулат санал асуулгатай холбоотой 6,
- хуурамч цахим хуудас ашиглан сурталчилгаа явуулсан 1
- сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаагүй зүйлийг сурталчилгаандаа ашигласан гэх 7,
- бусад 9 гомдол ирсэн байна.
Аймаг дахь цагдаагийн хэлтсүүд 134, нийслэлийн цагдаагийн хэлтсүүд 73 гомдлыг шалгаж байна. Эрүүгийн хуульд заасан 8 гомдлыг тагнуулын байгууллагад, гэмт хэргийн шинжтэй 13 мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж, зөрчлийн 5 хэргийг нээжээ. Гурван гомдлыг мэргэжлийн хяналтад шилжүүлсэн бол 73 гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэг иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ. Одоогийн байдлаар 100 гомдлыг шалгаж байгаа болохыг ЦЕГ-аас мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ