![]()
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.13/ Архангай аймагт ажиллалаа. Энэ үеэрээ Архангай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцав.
Архангай аймгийн Онцгой байдлын газар нь Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэбулган суман дахь Гал унтраах анги, Төвшрүүлэх суман дахь Улсын нөөцийн салбар гэсэн нэгжүүдтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус газарт ажиллах үеэр Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар тус газрын Эрэн хайх, аврах салбар, Гал унтраах ангийн багаж, техник хэрэгслүүдийг танилцуулав. Тус газрын Гал унтраах алба, Эрэн хайх, аврах албанд автомашины парк шинэчлэл хийж, шинэ автомашинуудтай болсон бөгөөд Архангай аймгийн 19 суманд хүрч, хүртээмжтэй ажиллахад тулгарч буй гол асуудал нь хүн хүчний дутагдал гэдгийг тэрбээр хэлж байв. Тодруулбал, Архангай аймгийн Онцгой байдлын газар нь баруун зүгийн таван сумыг хамарсан үйл ажиллагаа явуулах 12 хүнтэй Эрэн хайх, аврах бүлгийг Тариат суманд байгуулах саналаа холбогдох газарт өгсөн ч одоогоор шийдвэрлээгүй байна. Түүнчлэн Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар 2019 оны наймдугаар сараас эхлэн аврагч нохойг эрэн хайх ажиллагаанд ашиглаж, “Албаны нохойны байр”, “Албаны нохойн сургалтын талбай”-н тоног төхөөрөмжийг хийж гүйцэтгэжээ. Тус салбарын эрэлч нохой нэг жилийн хугацаанд 4 удаагийн эрэн хайх ажиллагааг амжилттай гүйцэтгэж, иргэдийг эсэн мэнд олсон тухай мөн танилцууллаа.
Нийтэлсэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ