
Швейцарын Холбооны Улсын Засгийн газар10 дугаар сарын 18-ны Ням гарагт тусгай хуралдаан хийж, коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан дараах арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00 цагаас орон даяар мөрдөхөөр тогтжээ.
Үүнд:
-Дэлгүүр, худалдааны төв, банк, шуудан, зоогийн газар, тээврийн хэрэгслүүд, онгоцны буудал, захиргааны байгууллагууд зэрэг олон нийтийн бүх газруудад 12-оос дээш насны иргэд амны хаалт зайлшгүй хэрэглэх; -Нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэнд нэг дор 15 хүн цуглахыг хориглох; -15-аас дээш 100-аас бага хүнтэй арга хэмжээ зохион байгуулах тохиолдолд хүн тус бүрийн мэдээллийг бүртгэж, оролцогчид амны хаалт хэрэглэн зай барих; -Швейцарын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн аж ахуй нэгж, төрийн байгууллагууд, гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд иргэдтэй биечлэн харилцаж үйлчилгээ үзүүлэхээс зайлсхийх, -Ажил олгогчид ажилтнуудаа аль болох гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангах зэрэг болно. Түүнчлэн Холбооны Засгийн газраас коронавируст халдварын 2 дахь давлагаа өмнө урьдчилан таамаглаж байснаас илүү сөрөг үр дагаврыг хүн амын эрүүл мэндэд учруулж болзошгүйг онцлоод нийтээр дагаж мөрдөх арга хэмжээг сайтар хэрэгжүүлэхийг анхааруулав.
Иймд иргэд оршин суугаа орноос авч хэрэгжүүлж буй дүрэм журмыг биелүүлж, зайлшгүй яаралтайгаас бусад тохиолдолд консулын үйлчилгээ биечлэн авах хүсэлтээ халдварын дэгдэлт намжтал түр хойшлуулахыг тус улс дахь ЭСЯ-наас мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ