![]()
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр цар тахлыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэхээр 30 мянган толгой хонийг хандивласан. Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар хандивын 30 мянган хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан юм. Монголын ард түмнээс өмнөд хөршдөө хандивласан 30 мянган хонийг нэгбүрчлэн мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, бүх шатанд хяналт тавьж баталгаажуулан дэлгэрэнгүй бүртгэл үйлдэж БНХАУ-ын талд өнөөдөр бүрэн хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээний үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Монгол Улсаас өгч буй хандив БНХАУ-ын ард түмэн цаг үеийн хүндрэлийг даван туулахад бодитой дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.
Энэ ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулахад дэмжиж тусалсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, иргэд, малчид Та бүхэнд чин сэтгэлийн талархал ирэлхийлье. Монголын ард түмний сэтгэлийн хандив 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлыг амжилттай зохион байгууллаа.Хоёр орны ард түмнүүдийн найрсаг харилцаа батжин хөгжих болтугай” гэв. Энэхүү арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, УИХ дахь Монгол-Хятадын найрамдлын бүлгийн гишүүд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй болон орон нутаг, малчдын төлөөлөл оролцлоо. БНХАУ-д хүлээлгэн өгсөн 30 мянган толгой хонийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн малчдаас худалдан авч бүрдүүлжээ.



Эх сурвалж: ХХААХҮЯ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ