“Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Монголд энэ өдрийг 2014 оноос эхлэн тэмдэглэж эхэлжээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар нэн ховор цоохор ирвэсийг таньж мэдэх, экологийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж мэдрүүлэх, хамгаалахад уриалах зорилготой олон арга хэмжээг зохион байгуулдаг юм.
- Монгол Улс 800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг.
- Дэлхийн нийт цоохор ирвэсний 20 хувь нь Монголд байдаг.
- Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой.
- Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг.
- Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг.
- Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг.
- Цоохор ирвэс нь 14 метр хүртэл хол үсрэх чадвартай.
- Цоохор ирвэс 10-13 насалдаг.
- Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг.
- Гүем хоёр нас хүртлээ эхийн хамт амьдардаг.
- Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог.
- Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг.
- Цоохор ирвэс хүн рүү дайрдаггүй.
- Цоохор ирвэс өндөр уулын экосистемийн эрүүл байдлыг хадгалагч гол амьтан юм.
ИРВЭСТЭЙ НАЙЗЛААД НАЙМАН ЖИЛ БОЛЖЭЭ
“Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр”-т зориулсан арга хэмжээ жил бүр өргөжин тэлсээр буй. “Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяны хүрээнд нутгийн малчдаас 260 гаруй хавх цуглуулжээ. Энэ нь баруун бүсийн бусад аймаг болон улсын хэмжээнд жишиг санаачилга болж, одоо ч амжилттай өрнөсөөр байна.
Энэ жилийн гол арга хэмжээг “Ирвэстэй найзалсан найман жил” нэртэйгээр Ховд аймгийн төвд тэмдэглэлээ. Уг арга хэмжээнд баруун аймгуудын байгаль хамгаалах байгууллагууд болон баруун бүсийн ирвэстэй нутгийн эко клубын сурагчдын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцжээ. Сурагчид зорилтот нэг уулыг сонгож ирвэс, түүний идэш тэжээл болох амьтад болон нийгэм эдийн засагтай холбоотой мэдээлэл бэлтгэн ярилцсан байна. Тэд нэн ховор амьтны амьдрах орчныг хамгаалахад өнгөрсөн, одоо, ирээдүйд юу хийсэн талаар дүгнэн хэлэлцжээ.
Энэ үеэр баруун бүсийн ирвэстэй нутгийн экоклубын сурагчид, мэргэжлийн байгууллагууд найман жилийн хугацаанд ирвэсийг судалсан, хамгаалсан онцлог амжилтуудаасаа танилцуулсан байна. Мөн гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, цоохор ирвэсний багт жүжигчилсэн тоглолт зэргээр мэндчилгээ дэвшүүлэв. Түүнчлэн сурагчид замын хөдөлгөөнд оролцож буй зорчигч, авто тээврийн жолооч нарт мэдээлэл хүргэж, гарын авлага, тараах материал өгч ажиллажээ.
Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ