
АНУ-ын сенат ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил ид өрнөж байхтай зэрэгцэн нэр хүнд, цар хүрээгээрээ хамгийн ач холбогдолтой албан тушаалд тооцогдох дээд шүүхийн шүүгчийг томилов. Ерөнхийлөгч Д.Трамп олны таамаглаж байсанчлан 48 настай Эми Кони Барреттыг дээд шүүгчийн суудалд нэр дэвшүүлж, түүхэнд хамгийн богино хугацаанд буюу ганцхан сарын дотор томилуулж чадлаа. Сенат дахь бүгд найрамдах намын гишүүд бүгд Барреттыг дэмжсэн санал өгснөөр, 52:48-ийн харьцаатайгаар тэрээр бүх насаараа сонгогддог дээд шүүхэд данстай болсон нь энэ. Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд гурав дахь удаагаа шүүгч нэр дэвшүүлж, томилуулж байгаа билээ.
Цагаан ордонд болсон тангараг өргөх ёслолын үеэр Барреттын хэлсэн үгс зөвхөн Америкийн улс төрийн төдийгүй Монголын улс төрийн орчинд өрнөж буй үйл явцтай хамаатай сэтгэгдэл төрүүлэв. Тэрээр “эх орныхоо төлөө хүчин зүтгэх нь нэр төрийн хэрэг” гэдгийг онцлохдоо “улс төрөөс ангид байх учиртайг ухамсарлаж байгаагаа” дурджээ. Энэ бол шүүхийн хараат бус байдлын хамгийн гол тулгуур үзэл санаа гэдгийг тэр энэ үгээрээ баталсан юм.
“Миний Америкийн ард иргэд ээ, хэдий шүүгч бид сонгуультай нүүр тулдаггүй ч та бүхний төлөө ажилладаг гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Үндсэн хууль, түүгээр тогтоосон дүрэм журам, шүүхийн эрх мэдлийг үндэс болгож ажиллах болно. Өнөөдөр өргөсөн тангараг маань би ажлаа хэн нэгний тусын тулд, эсвэл ямар нэг айдастай тулгарсны улмаас хийх бус, үзэл бодол, улс төрийн ашиг сонирхлоос хараат бусаар ажиллана гэдгээ илэрхийлсэн хэрэг юм” хэмээн тэрээр үргэлжлүүлэн хэлжээ.
Чухамхүү энэхүү үгс ардчилсан, шударга төрийн гол багана болсон шүүх засаглалын гол амин сүнс нь байх учиртай билээ. Аливаа нэгэн албан тушаалтан өөрийн эрх ашгийн хүрээнд, эсвэл өрсөлдөгчдөө намнах зорилгоор шүүгчдийг томилдог, тэдэндээ захиалга өгдөг байх нь өөрөө үндсэн хуульт тогтолцооноос гажуудаж буй хэрэг юм.
Сүүлийн саруудад Монгол улсад өрнөж буй үйл явдлууд ч шүүхийн хараат бус байдлыг хангах тал дээр илүү анхаарал хандуулах шаардлага тулгараад байгааг бэлхэнээ харуулж байна. Энэ долоо хоногт МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Шүүхийн тухай” хуулийг буцаах шийдвэр гаргаж, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, хуулийн байгууллагын удирдлагуудыг өөрчилдөг хуулийг хүчингүй болгох шаардлага цаг үеийн дуудлагаар үүсээд байгааг олон нийтийн дунд уур амьсгал бэлхэнээ харуулаад буй.
Ардчиллын өлгий нутаг гэгддэг АНУ-д дээд шүүх нь аливаа шийдвэр гаргахдаа хэн нэгэн улс төрчөөс хараат бус, зөвхөн тогтоогдсон эрх хэмжээ, Үндсэн хуулийн хүрээнд ажилладаг нь нийгмийг урагш алхуулж, хөгжлийн хурдасгах гол түлхүүр нь болдог биз ээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ