Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас энэ онд хэрэгжүүлж буй “Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор “Хогоор бүү хорло” арга хэмжээг өнгөрсөн 6 дугаар сарын 10-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Энэхүү арга хэмжээний нэг хэсэг “Тохижилт үйлчилгээний компани”-ийн ажилчдын ажлыг хүндрүүлдэг автомашинтай иргэдийн буруу зуршил болох тамхины ишээ цонхоороо хаях зөрчлийг бууруулах чиглэлд “PC mall” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж “Тамхины хоггүй хотыг бүтээе” арга хэмжээг санаачлан өнөөдрөөс /2020.10.29/ эхлэн 20 хоногийн хугацаатай хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд утаат тамхины 10,000 ширхэг хогийн савыг цахим орчинд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг автомашин сонирхогчдын групп, “PC mall” ХХК-ны худалдааны төвүүдээр дамжуулан үнэгүй болон урамшуулах хэлбэрээр тараах юм.
Ташрамд хэлэхэд: Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах” зөрчлийн 1-д зааснаар “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тусгасан байдаг.
Цагдаагийн байгууллагаас 2019 онд 1,400 зөрчил гаргагчид торгууль ногдуулж ажилласан байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ