
Гэрэл зургийг facebook.com/ambassademongolie хаягаас авав.
Франц Улсад тогтоож буй хөдөлгөөн хязгаарлалтын улмаас 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс хязгаарлалт цуцлагдах хүртэл хугацаанд Монгол Улсын ЭСЯ иргэддээ консулын үйлчилгээг биечлэн /хүрэлцэн ирэх хэлбэрээр/ үзүүлэх боломжгүй болов.
Иргэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг ажлын цагаар 01 46 05 28 12 /2+1 дарж консулын хэсэгтэй холбогдох/ дугаарын утсаар, [email protected] цахим шуудангаар, манай ЭСЯ-ны фейсбүүк хуудасны мессенжерээр шууд харилцаж авах боломжтой.
Цахим болон биет шуудангаар авах боломжтой гадаад паспорт захиалах, зарим хуулийн тайлбар тодорхойлолт авах, төрсний гэрчилгээ хүсэх /гэрлэлттэй нөхцөлд/, шуудангаар баримт бичгээ явуулж баталгаажуулах зэрэг үйлчилгээг зайны хэлбэрээр энэ үед авах боломжтой.
Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг http://www.ambassademongolie.fr/service-consulaire/ хаягт нэвтэрч авна уу.
Нотариатын хуульд заасан ЭСЯ-нд биеэр ирж гарын үсэг зайлшгүй зурах, Иргэний улсын бүртгэлийн хуульд заасан иргэний үнэмлэх авах /хурууны хээ авах/ зэрэг цахим хэлбэрээр болон биет шуудангийн зэрэг арга замаар шийдвэрлэх боломжгүй үйлчилгээг та хөдөлгөөний хязгаарлалт зогсох хугацаа хүртэл түр хүлээнэ үү.
Дэлхий даяар үүсээд буй энэхүү нөхцөл байдлыг иргэн та ойлгож гарч болох эрсдлээс өөрийгөө болон гэр бүлийн гишүүдийг хамгаалж эрүүл байхыг хүсье.
Консулын асуудлаар иргэн танд тулгарсан асуудлыг ЭСЯ-ны консултай дээрх харилцааны арга хэрэгслүүдээс сонгон харилцаж шийдвэрлэх боломжтой юм. Танд тулгарсан асуудлыг бид хуулийн хүрээнд, иргэн танд саад бэрхшээл багатай хэлбэрээр шийдвэрлэхийг хичээх болно.
Мөн Франц Улсын гадаад нөхцөл байдал, сургуулийн багшид халдсан террорист халдлагын хэрэг, Нис хотод өнөөдөр өглөө гарсан террорист халдлагатай холбоотойгоор дахин халдлага, гэмт үйлдэл гарах өндөр эрсдэлтэй байна. Иймд иргэд та бүхэн олон нийтийн газар явахдаа онцгой анхаарал болгоомжтой байна уу!
Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ