Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг эхнэрээ дагуулан дэлхийн хамгийн “мулгуу” од Парис Хилтонтой шоудсан гэдгээрээ “шоудаж” байсан. Тэрхүү нэг оройн шоу дор хаяж 100 мянган ам.долларын өртөгтэй гэж байгаа.
Сонгуулийн сурталчилгаагаа ийнхүү өвөрмөц аргаар өнгөрсөн жилээс эхэлсэн О.Содбилэг сонгуулийн хууль зөрчсөн хэл аманд ороод байгаа. Учир нь сонгуулийн сурталчилгаа эхлэх хууль ёсны хугацаа болох 6-р сарын 6-наас өмнө 94183652 дугаараас Орхон аймгийн иргэдэд “Шинэ Орхон, шинэ найдварийн төлөө хамтдаа Отгонбилэгийн Содбилэг” гэсэн мессеж нисгэж орхижээ. Энэ үйлдэл нь сонгуулийн хуулийн үүрэн телефон ашиглаж сонгуулийн сурталчилгаа хийхгүй гэсэн заалтыг давхар зөрчсөн байна.
Мөн өнгөрсөн гуравдугаар сараас Орхончуудын бизнесийг дэмжих үнэгүй сургалтын хөтөлбөр зарласан.
Цагаан сараар Орхончуудад 5000 төгрөгийн нэгж илгээсэн гэж байгаа. О.Содбилэгийн энэхүү үйлдлүүд сонгуулийн тухай хуулийн 35.15-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор ... сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх”-ийг хориглоно.
Мөн уг хуулийн 35.18.10-д “...сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох”-ыг хориглосон заалтыг тус тус зөрчиж байна.
СЕХ-ныхон энэ бүхэнд сонор сэрэмж тавих хүн хүчээр дутаад байгаа юм болов уу. Аль эсвэл “акуулууд”-тай орооцолдож байх зуур “жапак”-ууд завшаад байна уу.
WORD.MN Ш.Хишгээ
Нийт сэтгэгдэл: 1
-
saihan l z***uu bainsh de odoo erdenetiin dargaar taviasch dee
Зочин 2012-06-11 23:48:49 84.129.159.217
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ