УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2020.11.03/ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба Монгол Улсын хөгжлийн загвар сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Г.Амартүвшин,О.Цогтгэрэл нар болон Дэлхийн банк, Монголбанк, МҮХАҮТ зэрэг байгууллагын төлөөллүүдтэй уулзаж ярилцлаа.

Энэ жил Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ой тохиож байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт багагүй ололт, амжилтуудыг бүтээсэн хэдий ч түүхийн олон шалгуур, сорилтыг даван туулахдаа гарсан алдаа зөрчлийг зөв тодорхойлж, ирээдүй өөд итгэлтэй алхах шинэ загвар тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай тулгарч байгааг уулзалтын эхэнд онцолсон юм.

Мөн ҮХНӨ-ийн үзэл санаанд нийцүүлэн үзэл онол хөгжлийн бодлогоо нэгтгэн, цэгцрэх шаардлагатай байна. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн. Харин ухаалаг нэгдэл нь урд өмнө бодож төсөөлөөгүй сайн үр дүнд хүргэдэг гэдгийг санууллаа. Цэгцрэх хөдөлгөөнд орохын тулд экспортын үйлдвэрлэлийн бодлого, тѳлѳвлѳлтийг зангидах яам байгуулах, экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог бий болгох , ирээдүйд олон улсын зах зээл дээр ѳрсѳлдѳх чадвартай бараа үйлчилгээ, компани аж ахуйн нэгжүүдийг бий болгох, нийгмийн зѳвшилцлийг бий болгох зэрэг асуудлаар ярилцлаа. Ингээд ойрын хугацаанд ажлын хэсэг байгуулахаар болж, дахин 2 дахь шатны уулзалтыг зохион байгуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ