Амраа Солонгоо, Оюунбат Бадралмаахэмээх нэр нэг, нэг хүн шиг болтлоо хэлэгдэж танигдаж, дуулсан дуу болгон нь аманд аялагддаг, танигддаг болсоор удаж байна.

“Хосоороо”, “Хоёулаа”, “Зүрхний наран” гэх мэт олон сайхан хайрын, ханийн дууг нь нэрлэвэл Б.Оюунбат, Р.Бадралмаа, “Хос уянга”, “Ханьсах заяа”, “Хосоор жаргалтай гээд ярихаар ятгатай хуучны гоё хайрын дуунуудыг амилуулдаг Д.Амарсайхан, Ж.Солонгоо гэсэн хос дуучид таны нүдэнд эрхгүй харагдах байх.
Хайр дурлал, гэр бүл, амьдралын утга учир,үнэ цэнийг дуугаар илэрхийлдэг дөрвөн уран бүтээлч хэдхэн хоногийн дараа UB PALACE-ийн их танхимд хамтарсан тоглолтоо хийх гэж байна.
2020-11-11 буюу “найзуудын өдөр”, хайртуудын өдөр болох тоглолтоо тэд “ Арга Билэг” хэмээн нэрлэсэн нь өнөөдрийг хүртэл дуулж ирсэн амьдралын утга учир, аав ээжийн сургааль, хосуудын хайр, гэр бүлийн аз жаргал, үр хүүхдийн инээд хөөр дээр л амьдрал, төр улс маань оршин тогтнодгыг илэрхийлснээрээ онцлог гэнэ. Гурван цаг орчим үргэлжлэх тус тоглолт хайр сэтгэлээр холбогдож амьдрал бий болгохоос эхлээд насны эцэст мөнх бусыг үзэн жаргах хүртэл жүжигчилсэн музикл хэлбэрээр найруулга нь хийгдэж, олон уран бүтээлчид хамтран ажиллаж хамгийн сайхан дуунуудыг амьдруулах гэж байгаагаараа онцлог болох юм.

Нэгэн үдэш дуунд жаргаж, арга билэгийн хорвоог аргадан уярч, хамгийн хайртай, дотно хүмүүстээ бэлэг барихыг хүсвэл энэхүү сайхан тоглолтыг зориорой. Хайрын дуунууд эгшиглэх “Арга Билэг” хамтарсан тоглолт 11-нд тоглогдоно.Нэгэн үдэш дуунд жаргаж, арга билэгийн хорвоог аргадан уярч, хамгийн хайртай, дотно хүмүүстээ бэлэг барихыг хүсвэл энэхүү сайхан тоглолтыг зориорой.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ