Өнөөдөр сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Өнөөдөр буюу 2020 оны арвнаннэгдүгээр сарын 05-нд “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр” тохиож байна.

2019 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар энэ өдрийг олон улсын өдөр болгон зарласан.

Энэхүү өдөртэй холбогдуулан Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Монголын үндэсний хороо хамтран ерөнхий боловсролын зарим сургуулийн дунд ангийн сурагчдын дунд Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим дарамтаас урьдчилан сэргийлэх талаар ойлголт, хандлага нэмэгдүүлэх сургалт нөлөөллийн ажлыг өнөөдөр

  • 13:00 цагт 31-р сургууль дээр,
  • 14:30 цагт Монгени цогцолбор сургуульд,
  • 15:30 цагт 2-р сургууль дээр тус тус зохион байгуулах аж.
 
 
 
Нийтэлсэн: 2020-11-05 11:15:16

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.