
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нараар ахлуулсан ажлын хэсэг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт очиж хөнгөлөлттэй эмийн асуудлаар албаны хүмүүстэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо.
Ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Уг хуулийн дагуу 2020 оны 11-р сарын 1-ний өдрөөс хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгож эхлээд байна. Ажлын хэсгийн гишүүд иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцаж, шийдлүүдийг хэрхэн хийж байгаа талаар тодрууллаа.
Тухайлбал хөнгөлөлттэй эмийн программ, хэвтрийн хүнд хэрхэн хөнгөлөлттэй эм олгох, хөнгөлөлттэй эмийн талаарх мэдээллүүд, аптекуудын хаяг байрлал зэргийг асууж тодрууллаа.

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг гаргахдаа зонхилон тохиолддог 111 өвчнийг сонгож Олон Улсын эмнэл зүйн аргачлалыг баримталж тогтоосон, e-barimt-н дээрх үнэ дээр тулгуурлан эмийн үнийн дээд хязгаарыг тогтоож өгсөн байна.
Одоогийн байдлаар 1053 эмийн сан гэрээ хийж, хөнгөлөлттэй эмийг олгож байгаа бөгөөд энэ нь өмнөх үетэй харьцуулахад 60%-иар нэмэгдсэн байна. Мөн хэвтрийн буюу хуруугаа уншуулж эмийн жороо бичүүлж чадахгүй байгаа 19,600 гаруй иргэдийн асуудлыг програмд урьдчилан оруулж зохицуулалт хийсэн талаараа ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцууллаа.

Хөнгөлөлттэй эмийг цахим жороор бичиж байгаа тул иргэд цаас барьж эмийн сан орох шаардлагагүй, кодоо хэлээд 3 хүртлэх эмээ эмийн сангуудаас авах боломжтой бөгөөд тухайн жорд бичигдсэн бүх эм нэг эмийн санд байхгүй байсан ч өөр, өөр эмийн сангуудаас кодоороо бичүүлж авах боломжтой. Цахим жорын хугацаа 7 хоног юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ