
Нийслэлийн онцгой комисс цахимаар хуралдаж /2020.11.12/ улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын гаргасан А/1242 дугаар захирамжийн биелэлтийн талаар хэлэлцлээ.

Өчигдөр /2020.11.12/ оройны 20.00 цагийн байдлаар Улаанбаатар хот руу орж, гарах товчоодоор нийт 1363 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бөгөөд үүний 688 нь орсон бол, 675 нь хотоос гарах чиглэлийнх байв. Эдгээр тээврийн хэрэгсэлд нийт 3185 зорчигч товчоодоор орж, гарчээ. Мөн Улаанбаатар хот доторх нийтийн тээврийн үйлчилгээнд 19 аж ахуйн нэгжийн 829 тээврийн хэрэгсэл гарсан байна. Үйлчилгээнд гарсан нийтийн тээврээр зорчигчдын дүүргэлт дунджаар 20-30 хувьтай байсныг Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат хэлэв.

Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжих Засгийн газрын тогтоол, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэх хүрээнд Нийслэлийн цагдаагийн газар, НМХГ, НОБГ-аас нийт 2500 гаруй алба хаагч шийдвэрийн биелэлтийг сахиулж, эргүүлээр ажилласан байна. Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдэд шаардлагатай дүрэм, журмыг сайтар таниулж, мэдээллээр хангаж ажиллаарай. Мөн автомашины хөдөлгөөний хязгаарлалтыг илүү чангатгах шаардлагатай байна. Ялангуяа дүүргийн удирдлагууд өөрсдийн харьяа нутаг дэвсгэр дээрх хяналтаа сайжруулж, хөл хориог чангатгахыг үүрэг болгож байна” гэв.

Мөн тэрбээр коронавирусээр халдварласан нь тогтоогдсон иргэний хоёрдугаар хавьтлын байрууд, явсан газруудад ариутгал, халдваргүйтлийг сайтар хийж, халдвар хамгааллын дэглэм хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгов. Түүнчлэн нөхцөл байдлыг далимдуулж хүнсний бүтээгдэхүүний зохиомол үнийн өсөлт үүсгэхгүй байхад онцгой анхаарч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгасан юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ