
Нийслэлийн мэдээлэл технологийн газраас нийслэлийн найман байгууллагын нийт 102 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн SERVICE порталыг нэвтрүүлсэн.
Тухайлбал, иргэд Нийслэлийн Архивын газрын 18 төрлийн лавлагаа, Байгаль орчны газрын дөрвөн төрлийн үйлчилгээ, Хот байгуулалтын газрын зургаа, Гадаадын иргэн харьяатын нэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зургаан багц үйлчилгээг цахимаар авах боломж бий болсон юм. Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дөрөв, Соёл урлагийн газрын 20, Татварын газрын 42 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдээд байгаа юм.
Түүнээс гадна иргэд, аж ахуйн нэгжүүд өргөдөл, гомдлыг есөн эх үүсвэрээр дамжуулан цахимаар гаргах боломж бий болсон. Тодруулбал,
- НЗДТГ-ын тусгай дугаар 1800-1200
- НХМГ-ын тусгай дугаар 70128012
- Нийтийн тээврийн газрын тусгай дугаар 70044040
- Мессежээр илгээсэн 131200
- Засгийн газрын 11-11.mn
- ulaanbaatar.mn систем
- Check My service аппликэйшн
- Smart UB аппликэйшн
- Нийслэл Улаанбаатар Фэйсбүүк хуудсаар дамжуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, харьяа газар, агентлагуудтай холбоотой санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах юм.
Харин ирсэн өргөдөл гомдлыг хариуцсан байгууллага, албан хаагчид Дотоод удирдлагын системээр хуваарилна. Хариуцсан албан хаагч өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснээ иргэний гаргасан эх үүсвэрээр нь болон ESERVICE системээр дамжуулан хүргэх юм.
Нийслэлийн мэдээлэл технологийн газраас мөн тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ SMARTCAR системийг нэвтрүүлсэн. Энэ системийг ашиглан хэрэглэгчид 14 төрлийн үйлчилгээг мөн цахимаар авах боломжтой. Энэ оны 11 сарын /2020.11 / байдлаар улсын хэмжээнд 1,111,432 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 54 хувь буюу 605,505 нь Улаанбаатар хотынх байгаа юм. Одоогоор Smartcar аппликейшнийг 183260 хэрэглэгч гар утсандаа татаж аван, ашиглаж байна.
Нийслэлийн мэдээлэл технологийн газар
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ