Хэнтий аймагт коронавирусийн сэжигтэй хоёр тохиолдол илэрч, түргэвчилсэн шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн тул 14 хоног хөл хорио тогтоосон болохыг Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдээллээ.
Арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар тус аймагт хүрсэн иргэдийн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Түргэвчилсэн шинжилгээг Дорнод аймагт шинжлүүлэхээр явуулсан бөгөөд 24 цагийн дараа PCR шинжилгээний хариу гарах юм байна.
Тухайн иргэн хулгайн замаар Улаанбаатараас Хэнтий аймагт хүрсэн бөгөөд төрийн байгууллагууд зохион байгуулалттай өндөржүүлсэн байдалд бэлэн ажиллаж байгаа тул иргэдийг тайван байхыг зөвлөлөө.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат "Цэнхэрмандалын постноос буцаахад голын урдуур буюу Баянмөнх, Дархан, Баянхутаг сумын нутгаар хөндлөн гарч, Хэрлэн гол дагуу явж, аймгийн урд байрлах шатахуун түгээх станцаар үйлчлүүлэн, аймгийн төвөөс 70 км газарт Заанширээ гэдэг газарт гэртээ байгаа гэсэн өгүүлэмжтэй байна. Сумын эрүүл мэндийн төвөөс түргэвчилсан шинжилгээ авахад хоёр хүнд эерэг гарсан. Тиймээс аймгийн онцгой комисс яаралтай хуралдаж аймгийн хэмжээнд хөдөлгөөнийг бүрэн хааж, үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний байгууллагын үйлчилгээг зогсоож байна.
Аймгийн төвөөс орох, гарах хөдөлгөөн болон төв доторх явган болон автомашинтай иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Иргэд гэр гэртээ байж, шаардлагатай үед 103 дугаарын утсаар тусламж үйлчилгээг авна уу. Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн маршрут, хавьтлыг яаралтай тодорхойлж эхэлсэн. Эхний ээлжинд аймгийн төвд хоёр газар шинжилгээний төв ажиллуулж байна. Хавьтал байх магадлалтай газруудад түргэвчилсэн шинжилгээг авч байна" гэлээ.
Хэнтий аймгийн Засаг дарга түргэвчилсэн оношлуур болон эмчилгээ хийх бүх бэлэн байдлыг хангасан гэдгийг хэлсэн бөгөөд Хангарьд ШТС-аар 09:00 цаг хүртэл үйлчлүүлсэн иргэдийг 70562906 дугаарын утсаар холбогдохыг зөвлөлөө.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ