
ХЭНТИЙ АЙМАГТ СЭЖИГТЭЙ ГУРВАН ТОХИОЛДЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ЭЦСИЙН ХАРИУ ГАРААГҮЙ БАЙНА
Улсын онцгой комиссын ээлжит шуурхай хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. Хуралдааны дараа комиссын гишүүд мэдээлэл өглөө. Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд гурван хүнээс халдвар илэрсэн. Гэхдээ PCR болон сорьцын шинжилгээ хийж баталгаажуулахаар Дорнод аймгийн вирус судлалын салбар лабораторид явуулж, гурван хүнийг тусгаарлаад байна. Түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээ эцсийнх биш. Тухайлбал Дархан-Уул аймагт 4,500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд долоон хүнийх эерэг, харин PCR болон сорьцын шинжилгээгээр сөрөг гарч байсан юм.
Орон нутгийн иргэдийг энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос оршин суугаа газар луу нь явуулах болсон тухай мэдээллийг Улсын онцгой комиссын гишүүд үгүйсгэлээ. Халдвар тээгчийн ойрын болон дам хавьтлуудын шинжилгээний хариу ямар гарахаас хамаарч хугацааг товлох юм. Цаашид УИХ-ын гишүүд, Улсын онцгой комиссын гишүүн биш хүмүүс баталгаагүй, бүрэн бус мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх тухай албан тоотыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар илгээжээ. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий байгууллага, салбарын ажилтан, албан хаагчдын автомашинд тусгай зөвшөөрөл олгосныг түр зогсоолоо. Ажилтнууд өмнөхийн адил ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ үзүүлж зорчиж байх юм.
Энхсаран сувилалд хууль тогтоомж, халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн эсэхийг шалгаж байгаа Ажлын хэсгийн дүгнэлт хараахан гараагүй байна. Сувилалд тусгаарлагдсан 81 иргэнийг Дрийм, Кентавр, үйлчилгээний 17 ажилтныг Сүнжин гранд зочид буудалд шилжүүлсэн бөгөөд давтан шинжилгээний хариу сөрөг гарвал иргэдийг гэрийн 14 хоногийн тусгаарлалтад гаргах юм. Маргаашаас нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 237 дэлгүүрээр буюу нэг хороонд 1-2 дэлгүүр байхаар тооцон борлуулж эхэлнэ.
Өнөөдрийн байдлаар 242 мянган хүнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон /том хүнд 32 мянга, хүүхэд 8,000/ олгоод байна. Мөн халамжийн мөнгийг иргэдийн данс руу нь шилжүүлсэн бөгөөд маргаашаас хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхлэх юм байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар 18.00 цагт аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, үүрэг, чиглэл өгнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ