
Монгол Улс Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас урагш 26 км газарт одоогийн байгаа хилээс нааш 19 км газарт хилийн шугам тэмдэгтээ ухрааж, хилийн шугамаа татаж, ухраах боллоо гэсэн мэдээлэл худал мэдээлэл болохыг Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газраас албан ёсоор мэдэгдлээ.
Энэхүү албан ёсны мэдэгдлийг бүрэн эхээр нь танилцуулж байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон энэ хүнд цаг үед Монгол Улсын хил, хилийн халдашгүй дархан байдалтай холбоотой сөрөг мэдээлэл цахим орчинд удаа дараа гарч байна.
FACEBOOK цахим орчинд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Жонхуугийн Сүрсүх гэсэн хуурамч хаягнаас “Монгол Улс хилийн шугамаа ухраан татлаа. БНХАУ, Монгол Улс хоёр хилийн дэглэмийн болон зарим зурвастай холбоотой гэрээгээ хөл хорионы үед багтааж яаралтай шинэчлэх боллоо. Монгол Улсын Засгийн газар хатуу хөл хорио тогтоож, ард иргэд гадуур гарч эвлэлдэн нэгдэж чадахгүй болсон энэ үед Хятад-Монгол хилийн дэглэмийн гэрээгээ шинэчлэх гэж байна. Тухайлбал Монгол Улс Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас урагш 26 км газарт одоогийн байгаа хилээс нааш 19 км газарт хилийн шугам тэмдэгтээ ухрааж, хилийн шугамаа татаж, ухраах боллоо. Ийнхүү Хятад улс Монгол Улсын нутаг руу хилийн шугамаа 19 км дотогш байрлуулж, Монгол Улс газар нутгаасаа Хятадын талд өглөө. Хөл хорионы үед хилийн шугамаа манай тал ухрааж, Хятадын тал урагшлуулах болсон байна” гэсэн мэдээлэл тавьсан байна.
-Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна”, “Монгол Улсын хилийг хуулиар бататгана” гэж хуульчлан баталгаажуулсан.
-Монгол Улс нь БНХАУ-тай 4709.6 км хэсгээр хиллэдэг, 1962 онд хилийн гэрээ байгуулж, Монгол Улс улсын хилээ 1962-1964 онд одоогийн оршин байгаа газар орон дээр нь тогтоон тэмдэглэсэн. Түүнчлэн 1975 онд НҮБ-д албан ёсоор бүртгүүлснээр манай улсын өмнөд хил олон улсын түвшинд баталгаажсан. Мөн тус улстай хилийн дэглэмийн гэрээг 1988, 2010 онд шинэчлэн баталгаажуулж, Монгол Улсын Хил хамгаалах байгууллага хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийг мөрдөн ажиллаж байна.
Цахим орчинд тавьсан энэхүү мэдээлэл нь олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлсэн, нийгэмд талцал, бухимдал үүсгэсэн, улмаар үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Хил хамгаалах байгууллагаас үзэж, Цагдаагийн байгууллагад албан ёсоор хандах болно.
Монгол Улс, БНХАУ-тай хил хязгаарын ямар нэгэн маргаантай асуудал байхгүй бөгөөд дээр дурьдсан мэдээлэл нь огт үндэслэлгүй, улсын хилийн шугам ямар нэгэн байдлаар хөдөлж, өөрчлөгдөөгүй болохыг албан ёсоор мэдэгдье.
Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ