Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтад байгаа 85000 иргэд зорчих хүсэлтээ ирүүлжээ.
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээг монгол улсын засгийн газар, зам, тээврийн хөгжлийн яам холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Хүсэлт гаргасан иргэд дараах зүйлсийг анхаарах ёстой. Үүнд:
- Иргэн та гар утас болон цахимаар www.119.mn-руу орж Улаанбаатар хотоос орон нутагт зорчих, орон нутгаас нийслэл хот руу зорчих болон аймаг, сум хооронд зорчих хүсэлт бүртгэх, шинжилгээ өгөх газраа сонгож, цаг товлоно.
- Товлосон газраа, товлосон цагт очиж шинжилгээгээ өгнө.
- Шинжилгээний хариуг www.119.mn-ээс “Шинжилгээний хариу авах” цэснээс регистерийн дугаараар шалгаж авна.
- Шинжилгээ өгч хариу авсаны дараа 48 цагийн дотор та хот хооронд зорчих хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Та нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчих бол тасалбараа www.eticket.transdep.mn рүү орж захиална.
- Билетээ захиалж авсаны дагуу товлосон өдөр, цагтаа явах газраа очиж нийтийн тээврийн унаанд бүртгэлээ баталгаажуулан сууна.
- Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж явах тул хувийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай.
- Очих газраа очиж гэрийн тусгаарлалтад 14 хоног байх ба хайртай дотны хүмүүстээ халдвар дамжуулж бусдад тараахгүйн тулд заавар журмыг сайтар баримтлана.
- Очсон газраа эмч, эрүүл мэндийн байгууллагад хандаж Ковид-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд дахин хамрагдана.
Хязгаарлалтын дэглэмд байгаа нийт 85000 иргэдээс 76000 иргэн Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас Улаанбаатар хүрэх 14 аймгийн төвийн чиглэлд Автотээврийн үндэсний төвийн гэрээт албан ёсны тээврийн хэрэгслээр зорчихоор хүсэлтээ ирүүлсэн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийг тээвэрлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангаж, төлөвлөлт хийгээд байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 304 тээврийн хэрэгсэл 427 жолооч , орон нутагт 216 тээврийн хэрэгсэл 384 жолооч ажиллахад бэлэн байгаа талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Иймд шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тээврийн хэрэгслийг хангалттай байгаа учир дараах зурагт үзүүлсэн схемийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг сахиж үйлчлүүлэхийг мэргэжлийн байгууллагуудаас санууллаа.
Тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Автотээврийн үндэсний төвийн 1900-1234 тусгай дугаарт залгаж мэдээлэл авах боломжтой юм байна.
Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулахдаа Драгон ЗТТ, Лавай ЗТТ, Тэнгэр ЗТТ төвүүдээс 08:00-16:00 хооронд зохион байгуулна. Тээвэрлэлтийн хуваарийг доор зургаар үзүүлэв. Архангай аймагт халдвар илэрч, УОК-оос хөл хорио тогтоох шийдвэр гарсантай холбогдуулан тус чиглэлд тээвэрлэлт зохион байгуулахгүй гэж Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ