Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусийн хоёр тохиолдол батлагдсан учир тус сумаас гадна халдвар авсан иргэний зорчсон Ихтамир суманд 72 цагийн тэг зогсолт зарласан. Тэг зогсолын хугацаа өнөөдрийн 18.00 цагт дуусаж байна. Энэ хугацааанд халдвар авсан иргэний ойрын болон дам хавьтлын 200 гаруй иргэнийг тусгаарласнаас 120 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн. Бусад шинжилгээний хариуг өнөөдөр танилцуулна.
Шинэ халдвар бүртгэгдсэн тул Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг Архангай аймагт 10 хоногоор сунгасан. Батцэнгэл, Ихтамир суман дахь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон суманд орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хориглож, өмнө нь ажиллаж байсан хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоохоос гадна хүнс тээврийн машиныг зогсоогоод байна.
Нийслэлд гацсан иргэдийг татан авах ажил 12-р сарын 1-нээс эхлэх байсан боловч Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоногоор сунгасан тул Архангай аймгийн Онцгой комиссоос иргэддээ 12-р сарын 11-ний өдрийг хүртэл хүлээцтэй хандахыг санууллаа.
Архангайн чиглэлд явахаар 119.mn-д бүртгүүлсэн иргэд хэрэв шинжилгээнд хамрагдсан бол 12-р сарын 10 хүртэл хойшилсон тул шинжилгээний хариу хүчингүй болохыг мөн анхааруулсан байна. Архангай аймгаас гарах хүсэлтэй 100 гаруй иргэнийг мөн хугацаагаар хойшлуулжээ.
Аймгийн хэмжээнд замын хөдөлгөөнд зайлшгүй орох шаардлагатай тээврийн хэрэгсэлд QR код олгож, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглож, эргүүл хамгаалалт гаргасан байна.
Архангай аймгаас зайлшгүй шаардлагаар гарах хүсэлтэй иргэн байвал голомт гарсан бүс рүү огт зөвшөөрөл олгохгүй, бусад газар руу нөхцөл байдлыг судалж үзээд зөвшөөрөл олгож байгаа хэмээн тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар мэдээллээ.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ