“КОВИД-19” цар тахлаас үүдэн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өнөөдөр болов.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын удирдсан тус хуралд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл, аймгуудын Засаг дарга, Авто тээврийн төвийн дарга нар оролцож, улс хоорондын тээвэрлэлт, хилийн боомтын үйл ажиллагаанд үүсч буй хүндрэлийн талаарх мэдээлэл солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохицуулалт хийх шуурхай механизмыг хэрхэн бүрдүүлж буй талаар авч хэлэлцлээ.
Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг “Замын-Үүд, Гашуунсухайт боомтын асуудлаар Хятадын талтай үргэлжлүүлэн ажиллаж байна. Хятадын талаас манайд хийсэн шинжилгээг хүлээн зөвшөөрөх, шинжилгээний хугацаа 14 хоног байх чиглэлийг ӨМӨЗО-ны удирдлагуудад өгсөн байна. ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдтай уулзаж, Замын-Үүд, Гашуунсухайт боомтын асуудлыг дахин тавьж, хятадын талд өгөх ноот бичгийг хүлээлгэн өгсөн. Элчин сайдаас 32 жолоочийн асуудал зарчмын хувьд шийдвэрлэгдэнэ гэж мэдэгдсэн. Хятадын талаас манайд хариуг бичгээр албажуулж өгөхийг хүссэн”,
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Өнөөдөр Улаанбаатар хотоос хоёр шуурхай бүлэг манай аймаг руу гарсан байна. Бид их ач холбогдол өгч байна. Тайван зогсоолыг анхны зориулалтаар ашиглах асуудлыг шийдэх хэрэгтэй. Жолооч нараас урьдчилан шинжилгээ авах асуудлаар чиглэл ирвэл автобусаар жолооч нарыг гаргах асуудлаар Баяннуур аймагт бичиг явуулахаар бэлдсэн байгаа”,
Гаалийн ерөнхий газрын ажилтан н.Алтантуяа “Тайван зогсоолд ачаатай машин оруулах тохиолдолд гаалийн байгууллагаас шаардлага тавина. Шороон замаас ачаатай машин орох гарц байхгүй байна”,
АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхан “Эрээнд ажиллах 32 жолоочийг тусгаарлаж, өмнө зөрчил гаргаж байсан эсэхийг цагдаагийн байгууллагаар шалгуулж, PCR шинжилгээний сорьцыг өчигдөр ХӨСҮТ-д явуулсан”.
Шуурхай бүлгийн хурлын төгсгөлд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:
-Автотээврийн үндэсний төвийн Өмнөговь аймаг, Цогтцэций сум дахь салбарын дарга нар Цагаанхадын боомтын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж судлаад, ямар зохион байгуулалт хийх боломжийн талаар танилцуулах,
-Хятадын талаас хилээр цөөн тооны машин нэвтрүүлж, Монголын талд машины бөөгнөрөл үүссэн байгаа тул “С” зөвшөөрөл олгосон тээврийн компаниудтайгаа яриад 6000 мянган жолоочийг хоёр мянгаар нь гурван ээлжийн зохион байгуулалтад оруулж тогтмол явуулах асуудлыг АТҮТ судалж танилцуулах,
-УОК-оос “Тайван зогсоол”-д ачаатай автомашин байршуулж зогсоох шийдвэр гарахтай холбогдуулан тээврийг хэрхэн зохион байгуулах талаар судлах,
-Замын-Үүд боомтоор шахмал түлшний түүхий эд, эм хангамж, хүнсний бүтээгдэхүүний тээврийг тэргүүн ээлжид явуулахад анхаарч ажиллах,
-Монгол Улс руу орохоор Эрээнд хүлээгдэж байгаа ачаа, тээврийн хэрэгслийн судалгааг яаралтай гаргаж танилцуулах,
-Хятадын талд шинжилгээ хийлгээд 6 хонож байгаа жолоочийг хилээс буцаасан асуудлыг холбогдох шугамаар Хятадын талтай ярих,
-Гашуунсухайт боомтын тээвэр зохион байгуулалтад цагдаагийн байгууллагаас дэмжлэг үзүүлж ажиллах чиглэл өгөв.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ