Б.Эрдэнэбат болон "Жи тайм"-ын хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно

Үнэлэх
(0 үнэлгээ)

  

Энэ долоо хоногт зарлагдсан зарим эрүүгийн хэргийн шүүх хурлын товыг хүргэж байна. 
 
 
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №687 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Э.Оюунчимэг (Жи-Тайм)-т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр болно. 
 
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №525 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2 дахь хурал тус тус товлогдсон байна.
 
Эргэн сануулахад, “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн билээ. 
 
Тус шүүх хуралдаанууд нь онлайнаар зохион байгуулагдана.
 
Нийтэлсэн: 2020-12-07 09:58:31

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.