Өмнөговь аймгийн хэмжээнд нийт мал сүргийн 50% нь дундаж тарга хүчтэй, 30% нь дундажаас доош тарга хүчтэй өвөлжиж байна. Нийт 14 сумын 1602 өрхийн 966,7 мян толгой мал оторлож яваагаас гадны аймаг /Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Төв/, сумын нутагт 9 сумаас 97 өрхийн 74593 толгой мал, өөрийн аймгийн бусад сумдад 11 сумын 808 өрхийн 565978 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай газарт 8 сумын 504 өрхийн 237433 толгой мал, хилийн зурвас газар 10 сумын 193 өрхийн 88756 толгой мал өвөлжөөд хаваржих мэдээлэлтэй байна.
Одоогийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувь цасан бүрхүүлтэйн дээр хүйтний эрч чангарч, зарим төрлийн мал нэмэгдэл тэжээлд ороод байна. Өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед эрсдлийг бууруулах, малчдын эрүүл мэндийг дэмжих, нэн шаардлагатай эд материал, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооноос санаачлан уг аяныг эхлүүлжээ.
“Малчдаа дэмжье” аян дөрвөн сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд иргэд, аж ахуй нэгж албан байгууллагуудаас ирүүлсэн дэмжлэг, хуучин хувцас, эд материал цуглуулан малын нэмнээ, хошуувч, хорооны нүүрэвч зэргийг оёж бэлдэн малчиддаа хүргэх юм байна. Мөн малчдынхаа эрүүл мэндийн үзлэг оношлогоог өрхийн эмнэлэгүүдтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хандивыг ХААН банкны 5585040439 тоот дансаар болон Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны байрны 2-р давхарт хүлээн авна. Аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг 70532264 дугаарын утсаар болон Өмнөговь Монгол Ардын Нам фэйсбүүк хаяг, [email protected] имэйл хаягаар лавлана уу. Уудам Монгол орны тэргүүлэх салбар МАА-гаа дэмжих, малчин ард түмнийхээ хүндрэл бэрхшээлийг хуваалцах зорилготой тус аянд ард иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага, УБ хот болон бусад аймагт байгаа нутгийн зөвлөлүүд, бөмбөрцөг дэлхийн өнцөг булан бүрт суугаа өмнийн говийн уугуул иргэдийг нэгдэхийг уриалж байна.


A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ