
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, иргэдийн биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн бүх шатны байгууллагууд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай 100 хувь цахим хэлбэрээр албан бичиг солилцох нөхцөлийг бүрдүүлж, цахим албан бичгийн www.smartoffice.mn системийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Энэ талаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Цар тахлын үед технологийн шийдлийг ашиглан хариу арга хэмжээ авах төлөвлөгөө гарган иргэдийн зорчилт хөдөлгөөнийг хянах QR код системийг нэвтрүүлсэн.
Нэг жилд нийслэлийн ЗДТГ-ын харьяа байгууллагуудад ирдэг албан бичгийн тоо нь ойролцоогоор 450 мянга орчим байдаг. Эдгээрийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх ажил дуусаж байна. Ингэснээр биечилсэн харилцааг хумьж, цаг хугацаа, эдийн засагт эерэгээр нөлөөлөх юм. Тоон гарын үсэггүй аж ахуйн нэгжийн албан бичгийг 2021 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл тоон гарын үсэггүйгээр авахаар Архивын ерөнхий газартай тохирсон. Цаашид аж ахуйн нэгж бүгд тоон гарын үсэгтэй болох шаардлагатай. Дээрх системээр албан бичиг илгээхэд “Албан хэрэг хөтлөлтийн MNS:5140 стандарт”-ыг хангасан байх шаардлагатай. Хэрэв албан бичиг нь стандартын шаардлага хангаагүй тохиолдолд төрийн байгууллагаас албан бичгийг буцаах эрхтэй юм. Түүнчлэн энэхүү хэрэглээг дадтал иргэдээс албан бичгийг уламжлалт байдлаар бичиг хэргийн ажилтан хүлээн авч байгаа” гэв.
Мөн Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг “Нийслэлийн хэмжээнд 30 мянган автомашин QR код ашиглаж тээврийн хөдөлгөөнд оролцож байна. Улсын онцгой комисс, нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн яам, Үндэсний дата төв байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг QR кодтой болгож байна. ААН-үүд www.QR.119.mn цахим хуудсаар нэвтэрч бүртгүүлэх боломжтой. Үйлчлүүлэгчид энэхүү кодыг И-баримт системээр уншуулснаар халдварын хавьтагчдыг илрүүлэх, цааш тарах эрсдэлийг хумих бүрэн боломжтой юм” гэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ