Зүүн хойд Азийн хотууд Ковид-19 цар тахалтай тэмцэж буй сайн туршлагаа хуваалцлаа

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 4 дэх удаагийн форумыг “Ковид-19 цар тахлын үед хотуудын сайн туршлагыг солилцох замаар хүндрэлийг даван туулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд, амжилттай зохион байгууллаа.  

Анх 2014 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар санаачлан Азийн сантай хамтран зохион байгуулснаас хойш 2 жил тутам тодорхой сэдвийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа коронавируст цар тахлын дэгдэлтийн улмаас цахимаар зохион байгуулав. 

Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү форумд Зүүн хойд Азийн бүс нутгийн таван улсын 18 хотын шийдвэр гаргах түвшний хотын удирдлагууд, судлаачид, Элчин сайдууд, олон улсын байгууллагын нийт 80 гаруй төлөөлөгчид цахимаар оролцлоо.

Энэ удаагийн форумыг нээж Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн үг хэлсэн бол Сөүл хотын даргын үүрэг гүйцэтгэгч Сео Жёонг Хюб, ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Доктор Такеши Касай нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.  

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Хотууд бид КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн хүндхэн сорилтуудтай тулгараад байгаа билээ. Гэхдээ энэ хүнд үе удахгүй ард хоцорч, цар тахлын дараах нийгэм-эдийн засгийн хөгжлийн шинэ орчин биднийг хүлээж байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна. Иргэдийн эрүүл мэндийн асуудлаас бүх нийтийн цар тахал, цаашлаад эдийн засгийн цохилт, үүнээс үүдэлтэй хямралын олон давалгаа ээлж дараалан ирж буй энэ үед хотууд мэдлэгээ хуваалцаж, туршлагаа солилцож буй нь нэн ач холбогдолтойг дахин тодотгож байгааг хүлээн авна уу...” хэмээв. 

Мөн Ковид-19 цар тахлын үед Улаанбаатар хотоос авч хэрэгжүүлж байгаа бодлого ба хариу арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг танилцууллаа. Тэрбээр “Монгол Улс нь 2020 оны 11 дүгээр сарын дунд хүртэл дотооддоо халдвар алдаагүй цор ганц улс байсан. Гадаад улс дахь монгол иргэдээ татан авах болсонтой холбогдуулан зөвхөн зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлууд батлагдсан юм. Ковид-19 цар тахлын дотоодод батлагдсан анхны тохиолдол гарсантай холбоотойгоор Улаанбаатар хот болон зарим аймгууд энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улмаар хөл хориог 2020 оны 12-р сарын 11-ний өдрийг хүртэл хэсэгчлэн сунгасан. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах ажлын хүрээнд батлагдсан тохиолдлуудын ойрын болон шууд бус хавьтлыг хянах, улмаар Ковид-19 цар тахлын түргэвчилсэн болон нарийвчилсан PCR шинжилгээнд хамруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн зайнаас харьцах, хөл хорио тогтоох, олон нийтийн арга хэмжээг хязгаарлах зэрэг нь агаарын замаар халдвар тархахыг хязгаарлах үр дүнтэй аргууд болсоор байна” гэлээ. 

Мөн коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл, ажлын байр, нийгмийн зарим асуудал, эм эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн асуудал Улаанбаатар хотод сорилт болж байгааг дурдсан юм. 

Москва хотын Засгийн газраас тээврийн салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Москва хотын Засгийн газрын харьяа “МосТрансПроект” Нийтийн тээврийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, Доктор Александр Поляков танилцуулав. Мөн Бээжин хотоос коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Сөүл хотын захиргаа Ковид-19 цар тахалтай тэмцэж байгаа арга туршлагаа танилцуулав. Түүнчлэн олон улсад болон Номхон далайн баруун бүсэд ковид-19 цар тахлын хүрээнд сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Манила хот дахь ДЭМБ-ын тус бүсийн салбарын Эрүүл мэндийн яаралтай тусламж, эрсдэлийн хөтөлбөрийн үнэлгээний менежер Доктор Тамано Мацуй танилцуулж, илтгэл тавьсан юм.  

Тус  форумыг хааж хэлсэн үгэндээ Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “...Цаашид Зүүн хойд Азийн хотууд идэвх зүтгэлтэйгээр, олон талт хамтын ажиллагаа, эв нэгдэлд суурилсан, илүү уялдаатай, үр дүнтэй хариу арга хэмжээг цаг алдалгүй авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, эрүүл мэнд, онцгой байдал, нийгмийн халамжийн оновчтой, үр дүнтэй бодлогоор хотын иргэдийг цар тахлын гамшгийн эрсдэлээс хамгаалж, цаашлаад коронавируст тахлыг таслан зогсоож чадна гэдэгт миний бие итгэлтэй байна. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэгдсэн ЗХА-ийн форумын дүрмийн баримт бичгээр Улаанбаатар хотын санаачилсан Форумыг бүс нутгийн хотуудын хамтын ажиллагааны байнгын механизм болгох эхлэл тавигдаж байгаад бид баяртай байна....” гэсэн юм. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийтэлсэн: 2020-12-09 11:57:17

Нийт сэтгэгдэл: 10

  • Зочин

    ci***is online https://asciled.com/ ci***is everyday

    LhdvicEry 2021-04-23 16:35:31     178.159.37.128          (0)       (0)
  • Зочин

    Zenegra https://canadianeve21.com/ generic viagra online pharmacy

    Abdgdiege 2021-04-23 19:25:58     178.159.37.28          (0)       (0)
  • Зочин

    sildenafil vs tad***afil https://boxtadafil.com/ cuanto tad***afil super active devo tomar

    Gvdbcerse 2021-04-25 16:28:17     178.159.37.125          (0)       (0)
  • Зочин

    Prothiaden https://canadianeve21.com/ viagra from canada

    Abdgdiege 2021-05-01 14:32:02     178.159.37.28          (0)       (0)
  • Зочин

    ci***is pro https://uci***isdas.com/ non prescription ci***is

    LbsoicEry 2021-05-11 09:13:54     178.159.37.128          (0)       (0)
  • Зочин

    teva generic viagra https://jokviagra.com/ viagra ci***is levitra

    Gtnbcerse 2021-05-13 11:32:00     178.159.37.125          (0)       (0)
  • Зочин

    pharmacy online uae https://xlnpharmacy.com/ canadian pharmacy online ship to usa

    Lebndiege 2021-05-13 18:13:49     178.159.37.34          (0)       (0)
  • Зочин

    viagra causa dependГЄncia https://llviagra.com/ can you take viagra and levitra together

    Anoodiege 2021-05-18 08:20:46     178.159.37.28          (0)       (0)
  • Зочин

    good pill pharmacy https://xlnpharmacy.com/ 24 hr pharmacy near me

    Lebndiege 2021-05-19 10:43:54     178.159.37.34          (0)       (0)
  • Зочин

    pharmacy prices compare https://pharmacylo.com/ Geodon

    Jebgdiege 2021-05-25 21:40:17     178.159.37.34          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.