
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр болсон ээлжит бус хуралдаанаараа Цар тахлын хөл хорио тогтоосон хүнд нөхцлийг даван туулахад иргэд, аж ахуйн нэгжүүддээ хандан төрөөс 7 сарын хугацаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Энэхүү шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан мэдээлсэн.
Энэ хүрээнд:
- Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, БССБ, криптовалюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бөөний болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, интернет, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, цементийн үйлдвэр ажиллуулж байгаа 9-өөс бусад бүх АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ЦАХИЛГААН, ДУЛААН, ХОГНЫ МӨНГИЙГ ТӨР хариуцана.
- Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээ 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл төр хариуцна.
- Монгол Улсын бүх айл өрхийн цахилгааныг арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл бүх цахилгааны төлбөрийг тэглэж байна.
- 100 метр хүртэл метр квадраттай айл өрхийн арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл дулаан, ус, хогны мөнгийг тэглэж байна.
- Нэг шуудай шахмал түлшний үнийг 75 хувь хүртэл бууруулж байгаагаа илэрхийлэн тус шийдвэртэй холбогдуулан гарах зардлыг төсөвт дарам учруулахгүйгээр Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэс Таван толгой ХК шийдэх болсоныг зарласан.
Тэгвэл Ерөнхий сайдын дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан олон нийтэд хандан уриалга гаргажээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Иргэн таны Эх орондоо оруулах хувь нэмэр энгийн үйлдлээс эхлэнэ. Засгийн газрын түүхэн шийдвэртэй холбогдуулан БҮГДЭЭРЭЭ ХЭМНЭЕ !!! – ус, тог, түлш, хүнсээ. Эх орон ч байх нь ЭНГИЙН ҮЙЛДЛЭЭС эхлэлтэй… ТА НЭГДЭХ ҮҮ ?” хэмээгээд, төрөөс үнэгүй олгож байгаа гэж асуудалд назгайралгүй, түүний цаана хөрөнгө зардал гарч байгааг анхааран нийтээрээ хэмнэлтийн горимд шилжихийг уриалжээ. Түүний гаргасан ХЭМНЭЕ уриалгыг цахим орчинд олон зуун иргэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Иргэн та ч гэсэн УИХ-ын гишүүн С.Амарсайханы гаргасан “ХЭМНЭЕ” уриалгад нэгдэж, цар тахлыг гэр бүлээрээ эрсдэл, аюулгүй, хэмнэлттэйгээр даван туулахыг хичээгээрэй.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ