Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад тэжээлийг 50 хувь хөнгөлж, өвс үнэгүй олгоно

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Засгийн газрын ээлжит хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ. Энэ хүрээнд өвөлжилт хүндэрч байгаа аймгуудад авах арга хэмжээний тогтоолыг баталжээ. Мөн цаг агаар хүндэрч байгаатай холбогдуулан улсын нөөцөөс 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг гаргаж өвөлжилт хүндэрсэн аймгуудын  малчдад тэжээлийг 50 хувь хөнгөлж, өвс үнэгүй олгохоор болсон талаар Шадар сайд Я.Содбаатар хэллээ. 

Намраас хойш улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээ хийжээ. Судалгаагаар 10 аймгийн 72 суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Үүн дотор Баянхонгор аймаг хамгийн эрсдэлтэй байгаа аж.

Нийтэлсэн: 2020-12-16 11:20:28

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.