
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт сүүлийн хоёр хоногийн хугацаанд коронавирусийн халдвар нэмэгдэн бүртгэгдэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн Онцгой комиссын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнбаатар нар мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн нөхцөл байдлын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар гарсан ч тус дүүргийн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хаанаас авах вэ гэж санаа зоволтгүй бид бусад эмнэлгүүдэд эмчлүүлэх зохицуулалтыг хийж байна. Тус дүүргийн иргэд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн эмнэлэг, Энэрэл эмнэлэг харин хүүхдийн тусламж үйлчилгээг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх боломжтой болсон. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт короновирусийн халдвар илэрснээс хойш тохиолдлын ойрын болон дам хавьтлын 1000 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулж, ойрын хавьтлуудыг тусгаарлах ажлыг Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна. Бид ойрын хоёр хоногийн хугацаанд хавьтагчдыг бүрэн тогтоож дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор нөхцөл байдал сайн биш байгаа боловч нийслэлийн хэмжээнд 250 мянган иргэн шинжилгээнд хамрагдсан байгаа. Иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхтэй байгаа нь эрүүл мэндийн байгууллагын ажилчдад хүндрэл учруулж байна” гэв.

Коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн чухал алхам нь хувь хүний хариуцлагатай үйлдэл, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг онцгойлон баримталж, байгууллагын QR кодыг заавал үүсгэж үйлчлүүлэгчдийг эрсдэлээс хамгаалах үүргийг биелүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн сануулав.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ