
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Өнөөдрөөс эхлэн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн долоо хоног бүрийн даваа гарагт 08:00 цагаас цаг үеийн асуудлаар хуралдаж байхаар болов. Хуралдаанаар арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны удирдлагуудад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар хэлэлцэв.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд коронавирусийн тархалт, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, нийтийн хэв журам болон Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан шахмал түлшний үнийг бууруулж, ус, цахилгаан, дулааны төлбөрийг чөлөөлсөн нь иргэдийн бодит хэрэгцээнд хэрхэн уялдаж буй талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар болон дулаан хангамж, цахилгааны хэрэглээ хариуцсан удирдах албаныхан мэдээлэл өгөв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар коронавирусийн халдварыг илрүүлэх, тандах зорилгоор байгууллагын нийт ажилтан, албан хаагчдыг ПСР-ийн шинжилгээнд хамруулах, коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлтгэх, ажилтан албан хаагчдын 70 хүртэл хувийг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ажилтан албан хаагчийн цахимаар ажиллах түр дүрэм журам, зааврыг боловсруулан мөрдүүлэх, худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгаалалтын дэглэм, түр журмыг мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянах QR код ашиглалтыг сайжруулах, Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу дулаан, цахилгаан, хог, усны төлбөрийг тэглэсэнтэй холбогдуулан ард иргэдийг зохистой хэрэглээнд уриалж ажиллах үүргийг хэрэгжүүлэгч агентлагуудад үүрэг болголоо.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ