
Улсын хэмжээнд өчигдөр /2020.12.20/ 5969 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх, тандах шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. Үүнээс 31 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн. Харин нэг нь арванхоёрдугаар сарын 19-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн халдварын тохиолдол 62 боллоо.
Тус эмнэлэгт нийт 225 өвчтөн байснаас хүүхэд болон насанд хүрсэн 141 хүнийг тусгаарлах байр руу шилжүүлсэн байна. Мөн тус дүүргийн 28 хорооноос 20 цэгт дүүргийн иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж буйг Баянзүрх дүүргийн онцгой комиссын дарга Н.Баянмөнх хэллээ.
Тус эмнэлгийн голомттой холбоотой 1136 хавьтал байгаа бөгөөд эхний ээлжинд авбал зохих бүх хавьтлаас шинжилгээ авч, 62 тохиолдлыг илрүүлсэн. Тодруулбал, тус эмнэлгийн эмч ажилтан 302, өвчтөн 225, сахиур 93, гэр бүлийн хавьтал бүхий 596 хүнийг бүрэн шинжилгээнд хамруулсан, өнөөдрөөс давтан шинжилгээг хийх гэж байна.
ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дотор байгаа эмч, ажилтнууд, хэвтэн эмчлүүлэгчдийг өвчлөл гарсан өдрөөс эхлэн эрэмбэлэн ангилсан. Эхний ээлжинд ойрын хавьтал бүхий эмч ажилтан, эмнэлгээс гарах гэж байсан иргэдийг ажиглан тусгаарлах байр руу шилжүүлж, тусгаарласан. Мөн халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор өвчний байдал нь хөнгөн хүүхдүүд, халдварт огт өртөөгүй бусад тасгийн хүүхдүүдийг тусгаарласан байна.
Одоогоор тус дүүргийн эмнэлэгт нийт 85 хүн хэвтэн эмчлүүлж, эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа юм. Коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна. Хэрэв зайлшгүй гарах тохиолдолд амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангах шаардлагатай юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ