МЗХ-ны “Next stop”-д Ерөнхий сайд өрсөлдөж байна

Үнэлэх
(0 үнэлгээ)

  

Монголын залуучуудын холбооны “Next stop” ёслолын арга хэмжээний цахим санал асуулга дуусахад зургаа хоног үлджээ. Анх 1992 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй ёслолын арга хэмжээ энэ жил 18 дахь удаагаа болох гэж байна. Монголын хамгийн нэр хүндтэй шалгаруулалт гэгдэж байсан тус ёслол 2018 оноос хойш нэг хэсэгтээ завсарласан. Харин энэ жил “Шилдэг улстөрч оны залуу”, “Шилдэг бизнесмэн оны залуу”, “Шилдэг нийгмийн зүтгэлтэн залуу”, “Хүмүүнлэгийн үйлстэн залуу” гэсэн дөрвөн ангиллаар шилдгээ тодруулах гэнэ.

Тодруулбал, энэ жилийн "Шилдэг улстөрч оны залуу” номинацид Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Улсын их хурлын гишүүн Т.Доржханд, хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, С.Одонтуяа, Д.Сумъяабазар, Г.Занданшатар нар өрсөлдөж байгаа ажээ. Дашрамд сануулахад шалгаруулалтанд хүссэн хэн боловч өөрийн болон бусад хүмүүсийн нэрийг дэвшүүлж болох бөгөөд next-stop хаягаар саналаа өгөх юм байна.

Нийтэлсэн: 2020-12-22 15:16:36

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.