Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл/НГХУСАЗЗ/ 2021 онд есөн дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй нягт уялдаа, нэгдмэл бодлоготой хамтран ажиллана. Иймээс НГХУСАЗЗ-ийн дарга Ж.Батбаясгалан болон зөвлөлийн гишүүд дүүргүүдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга нартай цахимаар хуралдлаа. Уг хурлаар дүүргүүдийн ГХУСАЗЗ-ийн 2020 онд хийсэн ажлын тайлантай танилцаж, 2021 оны ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг сонссон юм.
Дүүргүүдийн ГХУСАЗЗ-ийн дарга нараас гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр камержуулалтыг нэмэгдүүлэх, СӨХ-той хамтран ажиллах, гэр бүл, хүүхэд хүчирхийллийн эсрэг ажиллах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд богино хэмжээний шторк цацах зэрэг дүүрэг, дүүргийн онцлогт тохирсон саналыг дэвшүүллээ. Мөн ахуйн осолд хүүхдүүд өртөх тохиолдол нэмэгдэж байгаа учраас энэ чиглэлийн ажлыг ирэх жилийн төлөвлөгөөндөө тусгахыг дүүргийн ГХУСАЗЗ-ийн дарга нарт үүрэг болголоо.
Ирэх долоо хоногт Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хуралдана. Уг хурлаас гарсан шийдвэрийг харгалзан үзэж дээрх дүүргийн ГХУСАЗЗ-өөс гарсан саналыг 2021 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгах аж. Дээрх саналуудыг НГХУСАЗЗ төлөвлөгөөндөө тусгаснаар дүүргүүдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй нягт уялдаа, нэгдмэл бодлогоор ажиллаж чадах юм.
Гудамж талбайд гарч байгаа гэмт хэргийг бууруулахын тулд гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмнэ. Цар тахлын энэ үед ахуйн осол, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Энэ ч үүднээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо чухал. Иймээс дүүрэг, хорооны нэгжүүд, хэсгийн ахлагч, ТББ-уудыг ард иргэдийн аюулгүй байдлыг хангахад уриалж, идэвхтэй оролцохыг НГХУСАЗЗ-ийн дарга Ж.Батбаясгалан уриаллаа.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ