![]()
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд иргэд, хэрэглэгчдээс нарийн ногоо, жимс жимсгэнэ эрс багассан, хомсдсон тухай гомдол сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн. Хөл хорионы үед нарийн ногоо, жимс жимсгэнэ импортлогчдын хувьд тээврийн хэрэгслийн квот тогтоож буй үйл ажиллагаа ил тод, нээлттэй биш, өдөрт 2-3, зарим өдөр нэг ч тээврийн хэрэгсэл БНХАУ-аас хүнсний ногоо тээвэрлэж чадахгүй байгаа талаар тайлбарлаж, гомдол саналууд ихээр ирүүлж байна.
Үүнтэй холбогдуулан тус газраас Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс импортлогчдын холбоо, зарим бизнес эрхлэгчдийн төлөөлөл зэргийг оролцуулан санал солилцох 2 удаагийн уулзалт, Тээвэрлэлтийн асуудлаар Замын-Үүдийн шуурхай штаб болон Замын-Үүд сумын Засаг даргатай цахим хурал хийлээ.
Уулзалтаар одоогийн байдлаар өдөр тутам БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын Замын-Үүд хот хооронд тээвэрлэлт хийж байгаа 60 автомашин байдаг ба үүний 10 автомашиныг 7 хоногийн хугацаанд зөвхөн хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх зохицуулалт хийж өгөхөд энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэж үзлээ. Ингэснээр Монгол Улсын хүн амын жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногооны өнөөгийн хэт их хэрэгцээ, удахгүй болох шинэ жилийн баярын эрэлтийг хангахад хүрэлцээтэй нийлүүлэлт хийх боломжийг бүрдүүлэх юм. Нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх боломжоор хангаж өгөх хүсэлтийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад албан бичгээр хүргүүллээ гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ