
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нэгдсэн Үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Залуучуудын Youth: CO Lab төсөл, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран “Идэвхэжсэн 2030: Монгол Энтерпрайзинг эрэл” онлайн вебинарыг хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Уг вебинар 200 гаруй оролцогчтойгоор бүтэн дөрвөн цагийн хөтөлбөртэйгөөр үргэлжилсэн юм.
Онлайн уулзалтыг Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Нашида Саттар нээж үг хэлэв. Тэрбээр “Хүн амын гуравны нэгийг 15-34 насныхан эзэлдэг Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх явцыг хурдасгах, хөгжлийн сорилтуудыг даван туулахад залуучуудын энтерпрайзинг ур чадварыг дэмжих нь нэн чухал” хэмээн онцолсон. Энтерпрайзинг гэдэг нь зөвхөн бизнесийн бус өөрт төрсөн бүхий л санааг бодитоор хэрэгжүүлэх чадварыг хэлдэг. Өөрөөр хэлбэл санаагаа төсөл болгон эхлүүлэх, төгсгөх дадалтай манлайлагч залуусыг бэлтгэх ойлголт мөн.
Энэ удаагийн онлайн уулзалтаар дотоод болон гадаадын старт-ап компаниуд илтгэгчээр оролцож ирээдүйн бизнесийн чиг хандлага, энтрепренер хүний хөгжүүлэх ур чадварууд, боломжийг олж харж бизнес болгон хэрэгжүүлэх, Ковид-19-ийн өмнө ба дараах бизнесийн боломжууд зэрэг чухал сэдвээр хэлэлцүүлэг, ярилцлагыг өрнүүллээ.
“Идэвхэжсэн 2030” төслийн зөвлөх Т.Пүрэвхатан “COVID-ийн дараа тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн, дасан зохицох чадвартай нийгмийн энтерпрайзинг бизнес цэцэглэнэ” хэмээн өөрийн илтгэлдээ онцолсон юм. Шинэ гарааны бизнесийн санаачилгуудыг дэмжих, нийслэл болон орон нутгийн инновацын төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь тус төслийн хүрээнд хэрэгжих гол ажил юм. Ирээдүйн бизнесийн чиг хандлага, бизнес эрхлэх энтерпрайзинг сэтгэлгээг тэлэх, ур чадварыг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх боломжийг бодит болгох гэсэн 21 аймгийн өнцөг булан бүрээс оролцогчид хөтөлбөрт хамрагдан Идэвхэжсэн 2030 – тай ирээдүйг хамтдаа бүтээх уриатайгаар уулзалтаа дуусгалаа.
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ