УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат завсарлагын хугацааг гурав хоногоор сунгах горимын санал гаргав. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч Байнгын хорооны дарга хуульд заасан эрхийн дагуу гурав хоногийн завсарлага өгсөн.
Шинэ оны өмнө цаашлаад цар тахалтай холбоотой хөл хорионы үеэр ийм чухал хуулийн төслийг хэлэлцэх нь зохимжгүй. Мөн Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүд, Ажлын хэсэг нэлээдгүй сайн ажиллаж 39 зүйл, 223 хэсэг заалтыг өөрчилж, 100 гаруй хэсэг, заалтыг шинээр нэмэх, зарчмын зөрүүтэй 70 гаруй саналын томьёолол бэлтгэсэн байна.
Гэхдээ УИХ хуулийн төсөл дээр дахин сайн ажиллаж, нягтлах шаардлагатай гэж Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг үзсэнийг тодотгов. Иймд Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс авсан завсарлагын хугацааг дахин 3 хоногоор сунгах тухайгаа мэдэгдлээ.
АН-ын завсарлага, болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас болоод уг хуулийн төслийн хэлэлцүүлэг сар гаруй хугацаагаар саатаж байгааг тодотгоод уг хуулийн төслийг оны дараа хэлэлцэх АН-ын бүлгийн саналыг хүлээн авснаа мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ