Р.Мөнхтуяа нь банк санхүүгийн салбарт 26 жил тогтвортой, тууштай ажиллаж буй бөгөөд 2000-2005 онд ХААН Банканд ерөнхий нягтлан бодогч, 2005-2008 онд Санхүү хариуцсан дэд захирал, 2008-2010 онд ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч, 2010-2012 онд Байгууллагын банк хариуцсан дэд захирал, 2012-2020 он хүртэл Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Гүйцэтгэх захирлын орлогчоор тус тус ажилласан мэргэжлийн туршлагатай банкир юм.
Р.Мөнхтуяа нь СЭЗИС-ийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр зэрэг, МУИС-ийг Эдийн засаг, банкны чиглэлээр, 2012 онд БНСУ-ын “Хандонг глобал” их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан.
ХААН Банкийг Монголын зах зээлд тэргүүлэгч, томоохон банк болтол өргөжиж, санхүү, бизнесийн чиглэлээр үсрэнгүй ахиц гарган, өнөөгийн амжилтад хүрэхэд Р.Мөнхтуяа захирлын мэдлэг туршлага, удирдах арга барил, үүрэг, оролцоо ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг ХААН Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл, удирдлагын багийнхан, хамтран ажиллагсад онцолж байна. ХААН Банкны нийт харилцагчид, түнш байгууллагууд, Төлөөлөн Удирдах Зөвлөл, ажилтнуудын нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирлаар томилогдсон Р.Мөнхтуяад ажлын өндөр амжилт хүсье.
ХААН Банкийг 2016 оноос хойш амжилттай удирдан зах зээлд тэргүүлэгч байр сууриа бататгахад томоохон хувь нэмэр оруулсан Жон Белл захирал банкандаа зөвлөхөөр үргэлжлүүлэн хамтран ажиллах юм.
Монгол Улсын “ТОП-100 ААН”-ийн жагсаалтад сүүлийн дөрвөн жил дараалан дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж ирсэн ХААН Банк нь 550 салбар нэгж болон цахим банкны хамгийн том сүлжээг байгуулаад байна. Мөн түүнчлэн Монголбанкнаас тавьдаг бүх зохистой, шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллаж буйн зэрэгцээ 2020 оны 9-р сарын 30-ны байдлаар ХААН Банкны нийт өөрийн хөрөнгө 1.2 их наяд төгрөг, нийт актив 11.1 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарыг тэргүүлсэн үзүүлэлт төдийгүй системийн 31.5 хувийг эзэлж байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ